Орхон аймгийн авто замын салбар дахь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор орон нутгийн төлөөлөл болон замын гүйцэтгэгч компаниудын төлөөллүүд уулзалт хийлээ.
Уулзалтад нийт 10 гаруй замын компанийн төлөөлөл оролцсон бөгөөд тэд замын өнөөгийн нөхцөл байдал, хийгдсэн ажлуудын чанар, хэрэгжилт, цаашдын төлөвлөлттэй холбоотой асуудлуудыг нээлттэй хэлэлцсэн юм. Тухайлбал, Дэнжийн замын нөхцөл байдал, авто замуудад ашиглаж буй боржурын чанар, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж, мөн замын эвдрэл гэмтэл хангалтгүй байгааг онцолж, тухайн асуудлуудад хэрхэн анхаарч, шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Мөн авто замын тендерийн хэрэгжилт, хяналт-шинжилгээний тогтолцоог сайжруулах, гүйцэтгэгч компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх талаар ч ярилцаж, цаашид хамтран ажиллах тодорхой саналуудыг дэвшүүлэв.