“Хойд бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн тэргүүлэх зорилт “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд хойд бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөр, бизнесийн боломж, эрхзүйн орчны асуудлаар хэлэлцэж, шаардлагатай мега төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн таатай орчин, иргэдийн амьдралын чанарыг хэрхэн бодитоор сайжруулах талаар нээлттэй хэлэлцүүлэг, санал санаачилга солилцож байна.
Хойд бүсийн хувьд “МУ-ын алсын хараа 2050”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд хэд хэдэн томоохон төслүүд хэрэгжихээр төлөвлөгдсөн ба эдгээрийн нэг нь “Эгийн голын 310 МВТ-ын усан цахилгаан станц”-ын төсөл билээ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засгийг тэлэх 14 мега төслийн нэг болох энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол улсын эрчим хүчний хараат бус байдлыг бий болгоход томоохон хөрөнгө оруулалт болох юм. Ийнхүү “Хойд бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаан нь “Бүсчилсэн хөгжил гэдэг нь аль нэг хотоо хөгжүүлэхээс илүүтэй хүний хөгжлийг дээшлүүлэх, тэрхүү хөгжлийн үр шимийг иргэд хэрхэн хүртэх буюу МУ-ын засгийн газар иргэдийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, тогтоол шийдвэрт тусгах гэсэн үндсэн чиглэл, агуулга дээр үргэлжилж байна.