Монгол улсын засгийн газрын 47-дугаар тогтоолоор “Атарын-4 дүгээр аяныг хэрэгжүүлэхээр батлагдсан. 2025 оны эхний улиралд аяны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамруулахаар арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээг байгуулан зээл олгож эхлээд байна. Үүний хүрээнд Орхон аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас энэ чиглэлийн зээлийг авах боломжтой мал аж ахуй чиглэлийн 21 аж ахиу нэгж, газар тариалангийн чиглэлийн 11 аж ахиу нэгж 267 иргэний мэдээллийг Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж буй арилжааны банкнуудад хүргүүлэн ажиллаад байна.