Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар санаачлан, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран “Залуучуудын хөгжил – Оролцоо – Өөрчлөлт” чуулганыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Чуулганы зорилго нь байгууллага бүр дээр залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулах, тэдний дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн.
Энэ удаагийн чуулганд Орхон аймгийн төрийн болон төрийн бус 70 гаруй байгууллагын 500 орчим залуучууд оролцлоо.