© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод зохион байгуулагдаж байна
Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод зохион байгуулагдаж байна

 

Өсвөр үеийн буюу U18 насны улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн энэ өдрүүдэд Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдаж байна. Тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбоо  санаачлан, Орхон аймгийн ЗДТГ болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

 Энэ жилийн улсын аваргын тэмцээнд эрэгтэй 28, эмэгтэй 10 баг оролцож, долоон өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Аваргууд энэ сарын 13-ны өдөр тодорно.

Энэ удаагийн тэмцээний онцлог нь улсын аваргыг хөдөө орон нутагт, зохион байгуулж байгаагаар ялгарах бөгөөд тэмцээний заал, амралтын орчин зэрэг нь стандартын дагуу бүрдсэн тохиолдлолд тэмцээнийг орон нутагт зохион байгуулдаг байна. Тус тэмцээн нь МСБХ-ны 2025 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу зохиогдож буй ес дэх улсын аварга шалгаруулах тэмцээн юм.

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2025-04-07
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц