Эрдэнэт | 2 жилийн өмнө

“Хожуул” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

Сэтгүүлч
Э.Одсүрэн

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд түлээний асуудал жил бүр асуудал дагуулдаг. Түлээний мод худалдан борлуулдаг захуудын зүгээс үнийн нэмэгдэлгүйгээр худалдан борлуулах үүргийг жил бүр өгдөг ч Булган аймгийн сумдуудаас харилцан адилгүй үнийг дүнгээр нийлүүлдэг нь үнэ хөөрөгдөх асуудал болдог билээ. Тэгвэл цаашид өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулахад тодорхой зохицуулалтаар шийдэгдэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.

Тодруулбал:  түүхий нүүрс хэрэглэхээс татгалзаж, сайжруулсан түлшний үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ он гарахаас  өмнө ашиглалтад оруулна гэв. Зэргэлдээх аймаг сум руу түлшээ нийлүүлэх ажлыг зохион байгуулж, жил бүр Булган аймгийн сумдуудтай хамтран   “Хожуул” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ой модыг цэвэрлэж унасан хожуул моднуудыг түлээ түлшинд хэрэглэж, насжилт удаан ялзарсан хожуулын орон шинэ мод тарих хэлбэрээр  Булган аймгийн Орхон, Бугат, Хангал сумдуудтай хамтран ажиллах юм. Энэ өвөл цахилгаан халаагуурыг багуудад хэрэглэхээр төлөвлөж байна.

Агаарын чанарыг сайжруулах төслийг хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран төсөвт суулгах юм. Ингэснээр айл өрхүүд хэрхэн халаагуур худалдан авах, төслийн үр дүнд агаарын бохирдлын индекс, зэрэг холбогдох судалгааг гаргаж, шат дараалалтайгаар зохион байгуулах талаар Засаг дарга С.Батжаргал хэллээ.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

10 Регистрийн эрэл

1 хоногийн өмнө

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХАЛУУН ГАЗРУУД

2024-06-13

Д.Батлут: Ард түмнийг сөхрүүлэхгүй гэж хичээж ажилласан

2024-06-11

Ж.БАТЗАНДАН: АРДЫН НАМЫГ ЧАЦГА АЛДУУЛАХААР ИРЛЭЭ

2024-06-11

Хэн нь юу хийсэн бэ?

2024-06-08

Татвар төлж буй ААН-ийн үйл ажиллагааг зогсоож буй нь харамсалтай

2024-06-07

Хэн юу хийсэн бэ?

2024-06-04

О.Гал-Очир: Шинжилгээгээр илэрсэн нянгууд хүний иддэг бэлэн болсон хоолонд илэрнэ гэдэг маш том аюул

2024-06-04

Б.Ариун-эрдэнэ: Ирээдүйд салбар бүрт маш хэрэгтэй байгаа мэргэжил эзэмшүүлэхээр боловсон хүчнээ гадаад орнуудад сургаж байна

2024-06-02

Мантуун буузны маханд хийсэн шинжилгээгээр ENTEROBACTER, CITROBACTER илэрчээ

2024-05-31