Эрдэнэт | 2 жилийн өмнө

Булган аймгийн Орхон сумаас 1000 метр куб “хожуул” бэлтгэнэ

Сэтгүүлч
Ц.Ариунчимэг

Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар “хожуул” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, түлээний мод бэлтгэн нийлүүлэхээр зэргэлдээ Булган аймагтай хамтран ажиллаж байна. Уг ажлын хүрээнд тус аймгийн Орхон сумаас 1000 метр куб хожуул нийлүүлэхээр болсныг БОАЖГ-аас мэдээлэв. Хожуул бэлтгэх ажилд Баян-Өндөр сумын ЗДТГ, багийн ажлын албаар дамжуулан мод бэлтгэх иргэдийг бүртгэж, цалинжуулж ажлын байраар хангаж байна.

Нийт долоон бригадын 105 хүн түлээний мод бэлтгэх ажлыг хийх аж. Дөрвөн метр куб буюу нэг портер мод бэлгэн нийлүүлэхэд ойролцоогоор 200-250 мянган төгрөгийн зардал гарч байна. Энэ зардлыг нөөц сангаас гаргахаар болжээ.

Баян-Өндөр сумын хэмжээнд мөн адил 1000 метр куб хожуул бэлтгэх боломжтой гэсэн тооцоо гараад байна. Модны захуудад түлээний модны үнэ 400 мянган төгрөгт хүрсэн. Модны үнэд тодорхой зохицуулалт хийх боломжгүй. Тухайн захыг хаах, торгох арга хэмжээ авдаг. Ингэснээр модны нийлүүлэлт багасч зарах модгүй болж, хомстол үүсдэг. Тиймээс модны нийлүүлэлтийг сайжруулах нь илүү үр дүнтэй гэдгийг байгаль орчны мэргэжилтэн хэлж байна.

Бэлтгэсэн хожуулыг хэдэн төгрөгөөр, ямар хэмжээтэйгээр иргэдэд худалдан борлуулах тооцоо судалгааг гаргаж байгаа аж. 

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

20 тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээг өргөтгөлөө

2 цагийн өмнө

10 Регистрийн эрэл

1 хоногийн өмнө

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХАЛУУН ГАЗРУУД

2024-06-13

Д.Батлут: Ард түмнийг сөхрүүлэхгүй гэж хичээж ажилласан

2024-06-11

Ж.БАТЗАНДАН: АРДЫН НАМЫГ ЧАЦГА АЛДУУЛАХААР ИРЛЭЭ

2024-06-11

Хэн нь юу хийсэн бэ?

2024-06-08

Татвар төлж буй ААН-ийн үйл ажиллагааг зогсоож буй нь харамсалтай

2024-06-07

Хэн юу хийсэн бэ?

2024-06-04

О.Гал-Очир: Шинжилгээгээр илэрсэн нянгууд хүний иддэг бэлэн болсон хоолонд илэрнэ гэдэг маш том аюул

2024-06-04

Б.Ариун-эрдэнэ: Ирээдүйд салбар бүрт маш хэрэгтэй байгаа мэргэжил эзэмшүүлэхээр боловсон хүчнээ гадаад орнуудад сургаж байна

2024-06-02