Skip to main content

Орхон аймгийн багш нар ажил хаялтад нэгдэв

Орхон аймгийн багш нар ажил хаялтад нэгдэв
    Улс даяар өрнөж буй багш нарын ажил хаялтад Орхон аймгийн багш нар нэгдэж байгаа тухай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдлээ.

    Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 9 сургууль, 9 цэцэрлэг ажил хаялтад нэгдээд байгаа бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэх болно гэдгийг аймгийн ҮЭХ-ны дарга М.Батцоож хэлж байсан юм.

    Тэрбээр “Цалин хөлсний нэмэгдлийн асуудлаар нийгмийн зөвшилцлийн талууд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байхад Засгийн газар дангаараа шийдвэр гаргаж түншлэлийнхээ үүргийг биелүүлээгүй. Тиймээс МҮЭ-ээс ажил хаях мэдэгдлээ хүргүүлсний дагуу ийнхүү Орхон аймгийн хэмжээнд ажил хаялтыг зохион байгуулж байна.

     Энэ ажил хаялт бол зөвхөн боловсролын салбарын ажил хаялт биш. Өнөөдөр нийт төрийн албан хаагчдын цалин хөлс хангалттай нэмэгдэж чадахгүй байна” гэсэн юм.Ажил хаялтад нэгдсэн багш нар “Боловсролын салбарынхны цалин 8-30 хувиар нэмэгдлээ гэж нийгэмд мессэж өгч байгаа боловч бүх ажилчдын цалин нэмэгдээгүй. Цалингийн нэмэгдэл аж ахуйн ажилчид, бага, дунд боловсрол олгож байгаа багш нар, сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа анхан шатны багш нарын хувьд үйлчилж байгаа тул нийт багш ажилчдын эрх ашгийг хангаж чадахгүй байна” гэж үзэж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ZochinSep 4, 2018 202.131.243.190

Ard tumnii huuhdiig soen gegeeruuleh ajlaa her hiij bgaa yum be. Tsagiin bagsh shig l ajilladag humuus 12, 24 tsagaar ovchtontei ajilladag suvilagch naraas icheesei. Bagsh bolgonii garaas odoogiin niigmiin shaardalgad niitssen, orchin tsagtaigaa hol niiluulen alhaj chadah, Mongol ulsiin ireedui garch, gargaj chadaj bgaa bil uu. Ulsiin san mongogui bol yugaa nemj ogch chadah yum be. Gants neg bagshiin tsalin bus, ulsiin hemjeenii bolovsroliin salbart ajillagchdiin tsaling nembel heden zuun terbumaar toologdoh mongo heregtei bolno. Ihenh bagsh nariin EZ-iin medleg muutaig dalimduulan zarim hun ulstoriin ashig honjoo hain bagsh nariig turhirah hereggui. Orhiin tosov muu bol huuheddee oligtoi hoolnii mongo ogch chaddaguitei adil ulsiin tosov baga, gadaad or tolbor ihtei ued ingeh ni estoi shudarga bus