
“Эрдэнэт” үйлдвэрийн цех нэгжүүдийн дунд зохион байгуулах бага олимпийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Гуравдахь удаагаа зохион байгуулах гэ буй бага олимп энэ сарын 7-14-ний өдрүүдэд спорт ордны заал танхимууд, хөл бөмбөгийн талбайд зохион байгуулагдахаар болжээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн бага олимпод нийт цех хэлтсийн тамирчид спортын 11 төрлөөр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн цех нэгжүүдийн дунд өнгөрөгч хавар зохиогдсон 40-р спартакиадын шилдэг баг хамт олон бага олимпод оролцож, хурд хүчээ сорих юм байна.
Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэртэй хамтын ажиллагаатай “Мобиком” корпораци тамирчдын бага олимпийг дэмжин, зохион байгуулалтад оролцон ажиллахаар болж, тэмцээний эрэгтэй, эмэгтэй тамирчдаас тэргүүн байр эзэлсэн ажилчдад гар утас бэлэглэхээр болсон байна. “Эрдэнэт” үйлдвэрийн бага олимпод марофон гүйлтийн тэмцээнд нэмэгдэж орж байгаагаараа онцлог бөгөөд ахмад тамирчид оролцох боломжийг олгож байгаа юм байна.