Skip to main content

“Эко-Баян-Өндөр” төслөөр 60 тонн төмс хурааж авлаа

“Монгол ногоо” төсөл амжилттай хэрэгжиж байна
     Баян-Өндөр сум багуудынхаа ажилчдын нийгмийн асуудалд тус дэм болох зорилгоор “Эко-Баян-Өндөр” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалсан бөгөөд ургацаа хураан авсан байна. Баян-Өндөр сум 21 багтай. “Эко-Баян-Өндөр” төслийн хүрээнд 4 хүлэмжид нарийн ногоо, өөр бусад талбайд чацаргана, нэрс, үхрийн нүд, лууван, манжин, төмс тариалсан байна.

    Хамгийн гол нь цэвэр монгол сортын ногооны үрээр тарьж ургуулсан нь онцлог бөгөөд 6 га талбайд тариалсан төмснөөс 60 орчим тонн төмс хурааж авчээ. “Энэ жилийн хувьд хур бороо элбэг, багийн ажилчид ч зэрлэг ногоо зулгаахаас эхлээд сэтгэл шингээн ажилласан учир төлөвлөгөөгөө биелүүлж ажиллаа” гэж Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Од-Гэрэл ярьсан юм.

    Төслийн хүрээнд ажилчдаа ногоогоор хангаад зогсохгүй оюутан сурагчдыг хөдөө аж ахуй, тариа ногооны хураалтад татан оролцуулж, эх орны хөрсөнд өөрсдөө тарьж ургуулсан хүнсний ногооны хэрэглээ ямар чухал болох, эрүүл хүнс гэж чухам юу вэ талаар ойлголтыг өгсөн төсөл боллоо хэмээн зохион байгуулагчид үзэж байлаа.

    Баян-Өндөр сумын “Эко-Баян-Өндөр” төслийн ногоо хураалтад МСҮТ-ийн 30, ХААМСҮТ-ийн 70 орчим сурагчид, мөн багуудын ажлын албаныхан бүтэн 2 өдрийн турш ажилласан юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ZochinSep 12, 2018 202.9.42.52

mongol toms hyatdaas oruulj irj bgaa tomsonoos haymd baij l ard irged taatai hudaldan avalt hiine. Getel manaihan barag hyatad tomsnoos 2dahin iluu uneer zarah gedeg ni arai denduu shunaltsan uildel shuu