Skip to main content

ТОСК-ийн 315 айлын орон сууцны ажил 70 хувьтай үргэлжилж байна

ТОСК-ийн 315 айлын орон сууцны ажил 70 хувьтай үргэлжилж байна
    Эрдэнэт хотын 7-р хорооллын нутаг дэвсгэрт баригдаж буй ТОСК-ийн 315 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Хэрвээ Засгийн газраас орон нутагт эрхийг олговол нийгэм дэх хэрэгцээнд тулгуурлан "Түрээсийн орон сууц" хэлбэрээр ашиглахаар төлөвлөж байгаагаа холбогдох байгууллагын удирдлагууд мэдэгдэж байна.

    Ингэснээр зорилтот бүлгийн иргэд болох залуу гэр бүл, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон, төрийн албан хаагч, олон хүүхэдтэй айл өрхүүд хямд орон сууцаар хангагдах боломжтой болох юм. Судалгаагаар Орхон аймагт ах дүү, аав ээжийнхээ гэр бүлтэйгээ хамтран амьдардаг 800 гаруй залуу гэр бүл байдаг гэсэн тоо гарчээ.

    Тэдний хувьд зах зээлд өндөрт хадаад буй байр худалдаж авахад санхүүгийн эх үүсвэргүй, боломж шаардлагыг хангадаггүй байна. Мөн байр түрээслэхэд төлбөрийг хагас жил, жилээр авна гэдэг нь тулгамдсан асуудал болж ийнхүү амьдарсаар байгаа аж. Тиймээс одоо баригдаж буй 315 айлын барилгыг яг ийм зорилтод бүлгийнхэнд түрээсийн орон сууц хэлбэрээр түрээслүүлж, ашиглах боломжийг эрэлхийлж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


ЗочинSep 12, 2018 202.126.88.53

Үнэн зөвөөр авч хийж эхэлэхл хэрэгтэйдээ мөн дараа нь өөрийн болгох боломжтой биздээ


BSep 12, 2018 202.126.89.85

Yag shudarga helbereer sudalgaa awch ogohuu. Ymar negen yumnd tanil tal oorsdiin l humuuse oruulah blgui