Skip to main content

Томоохон төсөвт өртөгт ажлуудад улсын комисс ажиллалаа

Томоохон төсөвт өртөгт ажлуудад улсын комисс ажиллалаа
     Аймгийн ИТХ-аар энэ онд нийт 122 хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөнөөс 80 гаруй хувийг нь улсын комисс хүлээж аваад байна. Үлдсэн ажлаас томоохон төсөвт өртөгтэй 2 ажилд өнөөдөр улсын комисс ажиллалаа. Тодруулбал, Баян-Өндөр сумын “Согоот” багт улсын төсвийн 450 сая төгрөгөөр 1400 гаруй метр урттай үерийн ус зайлуулах хоолойг суурилуулсан.

    Уг ажлын барилга угсралтыг Улаанбаатар хотын “Эм даблью ти” компани гүйцэтгэсэн бөгөөд 0,76 л сек зарцуулалттай усыг зайлуулах хүчин чадалтай юм. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Баян” худалдааны төвөөс Сүмийн уулзвар хүртэлх 520 метр үргэлжлэх урт,16 метрийн өргөнтэй хатуу хучилттай авто замд тэмдэг тэмдэглэгээ хийх, 5 см-ийн өнгөн хучилт хийх ажлыг “Өлзий хутгийн наран” ХХК гүйцэтгэсэн.

    Нийт 396 сая төгрөгийн төсөвт өртөгтэй уг ажлыг улсын комисс хүлээж авснаас хойш гарсан эвдрэл гэмтэлд баталгаа өгч өөрсдийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийхээр болжээ. Согоот багт баригдаж буй үерийн ус зайлуулах сувгийн тухайд нийт нэг тэрбум 600, сая төгрөгийн өртөгтэй үерийн ус зайлуулах хоолой барих ажил нь цаашид ирэх онд Бүрэнбүст багаар дайран, Баян-Өндөр уулын жалга хүртэл үргэлжлэн хийгдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинSep 15, 2018 162.158.93.227

baruun erdenet