Онцлох | 2 долоо хоногийн өмнө

Н.Байгальмаа: Гэр бүл гэх амин чухал хийгээд эмзэг сэдвийг ярихын тулд тулгамдаж буй асуудлыг зөв оношилж, улмаар тохирох эмчилгээг хийх хэрэгтэй

Сэтгүүлч
Э.Одсүрэн

Эрдэнэт хотын өдрийн тэмдэглэл

Олон хүн өдрийн туршид өөрт тохиолдсон сонин хачин болон сургамжтай зүйлсийг өдрийн тэмдэглэлийн дэвтэртээ бичиж тэмдэглэдэг. Тэр бүхэн нь тухайн үедээ л онц сонирхолтой зүйл биш юм шиг санагдавч олон жилийн дараа эргээд уншихад ямар нандин, дурсамжтай, даваад гарсан олон бэршээлүүдийг эргэн санадаг, ойлгодог, ухаардаг, бахархдаг. Магадгүй өдрийн тэмдэглэлийн үнэ цэн чухамдаа үүнд л оршдог байх. Үүний нэгэн адил бид бүхний амар тайван оршиж буй хотын маань хаа нэгтээ, бидний анзаараагүй өнгөрөөсөн хүмүүс, анзаараагүй өнгөрсөн олон үйл явдлууд болж өрнөдөг. Энгийн хэрнээ нандин түүхийг өөртөө хадгалж байдаг тэр зүйлсийн талаар тэмдэглэн бичихээр Эрдэнэт хотын өдрийн тэмдэглэлийг дараагийн шинэхэн хуудсаа нээж байна.

Бид бүхэн энэ удаагийн зочноор “Дэлхий нэг гэр бүл” ТББ-ын үүсгэн байгуулагч, JCI-ийн дэлхийн сенатор, “Эх орны эмэгтэйчүүд” клубийн тэргүүн Н.Байгальмаа гэх нэгэн хүчирхэг эмэгтэйг онцолж байна.

      Хүн төвтэй бодлого явуулж чадсан улс орнууд л дэлхийд манлайлж, хөгжил дэвшлээрээ үлгэрлэж байна. Тэгвэл “Гэр бүл” гэдэг бол нийгмийн хамгийн анхдагч бөгөөд чухал бүрэлдэхүүн хэсэг билээ. Гэр бүл тогтвортой, чанартай байж гэмээ нь улс орон амар тайван байж, хөгжих дэвших учиртай. Тэр ч утгаар Н.Байгальмаа гэх энэ эрхэм “Дэлхий нэг гэр бүл” ТББ-ыг үүсгэн байгуулж, өдгөө тэргүүнээр нь ажиллаж явна. Гэр бүл гэх амин чухал хийгээд эмзэг сэдвийг ярихын тулд тулгамдаж буй асуудлыг зөв оношилж, улмаар тохирох эмчилгээг хийх хэрэгтэй хэмээн тэрээр үздэг аж. Хамарсалтай нь өдийг хүртэл тулгамдсан асуудал шийдлүүдийг ярихдаа дандаа тус тусад нь салгаж, зааглаж, хоорондоо огт харилцан хамааралгүй сэдвүүд мэт ойлгуулж, тус тусад нь салгаж ирсэн нь гэр бүлийн гишүүд нэг тал, нэг аг бус харин эсрэг талууд мэт ойлгогдох хандлага бий болж, эдгээр асуудлууд шийдэгдэлгүй өдийг хүрсэн. Эдгээр тулгамдсан асуудлуудыг ярихын тулд бид асуудлыг “Гэр бүл” Эхнэр буюу эх нөхөр буюу эцэг-хүүхэд гэсэн цогц ойлголтын хүрээнд авч үзсэн нь зүйтэй гэлээ. Энэ нь хүйсийн тэгш эрх ярих бол эмэгтэй нь илүү давуу байх нь байгалиасаа заяагдсан өгөгдөл, арга билэг гэж харахаас эхэлнэ.

      2010 онд “Дэлхий нэг гэр бүл” ТББ-уудаараа дамжуулан нийгмийн эмзэг бүлгийнхэнд үргэлж гар сунган ажилладаг. Тухайлбал Сонгинохайрхан дүүрэгт хог ухаж амьдардаг 14 гэр бүлийг даан авч, амьдралд залгуулан дүүргийн нутагт 1га газар 10-н гэр барьж ажил блокийн үйлдвэр байгуулж өгснөөр тэд амьдралаа залгуулсаар байна. Тэдгээр айлын 42 хүүхдийг сургууль цэцэрлэгт оруулж, хүний дайтай хүн болгох зам мөрт нь хөтөлжээ.

     Мөн хүн төрөлхтнийг цочроосон аймшигт цар тахлын үеэр АЭХ-ны найзуудтайгаа хамтран Иргэний онцгой комисс байгуулан гадаадад гацсан Монголчуудаа эх оронд нь авч ирэх нислэгийн тоог нэмэгдүүлж шаардлагатай зардал, мөнгийг нь ч даан ажиллажээ. Тухайн үед гадаадад гацсан иргэдээс нэг өдөрт л нэхэд 3000 гаруй захидал, хүсэлтүүд ирж байсан гэдэг. Олон ч айлд гал голомтоо бадраах гэр өгөх зэрэг олон сайн дурын ажлуудыг хийж иржээ. Учир юу вэ гэвэл түүний туулсан амьдрал, шургуу хөдөлмөрлөсөн он жилүүд энэхүү үйлсийг хийх суурь нь болсон байдаг.

     Нацагдоржийн Байгальмаа нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж өссөн бөгөөд 10 дугаар ангиа онц дүнтэй төгсөөд УБДС-ийн Физик математикийн ангид суралцан багшийн мэргэжлээр төгсөөд_ нутагтаа очиж багшилсан банйа. 1989 онд Эрдэнэт хот руу шилжин ирснээр гэр бүлийн амьдралаа эхлүүлж Эрдэнэтийн гэх Байгальмаа болов. Түүний нөхөр Хялганатын сургуулийн захирлаар ажиллаж, харин Н. Байгальмаа анги даан удирдахын хажуугаар үр хүүхдээ төрүүл, өсгөн завгүй ч гэлээ жаргалтай он жилүүдийг өнгөрөөжээ. Багшлах хугацаандаа наймдугаар анги болон аравдугаар анги тус бүр удирдан төгсгөсөн байна. Түүний альбомыг сонирхож байхад шавь нарынх нь дунд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд олны танил эрхмүүд ч харагдаж байлаа. Тэрээр 1994 онд хувийн хэвшилд хөл тавьсан бөгөөд “Уран үйл” нэртэй нөхөрлөл байгуулан оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэв. Улмаар Эрдэнэт хотын “Үйлчилгээний төв” дотор өөрөө өөртөө үйлчилдэг “Гоёл” дэлгүүрээ нээсэн ба “Загварыг дээдэлж, чанарыг эрхэмлэнэ” уриатайгаар Эрдэнэтийнхээ гоёлын чиг хандлагыг тодорхойлж байсан түүхтэй. Тийнхүү ажил үйлс нь жигдэрч, аж жаргалаар цалгиж эхлэх ахуйд 2004 онд гэнэтийн гай зовлон, гамшиг тохиож түүний нөхөр автомашины ослоор өөд болж тэнгэр хөмрөх шиг болох нь тэр. Энэ үед түүний хүүхдүүд дөнгөж 2,6,10 дугаар ангид суралцаж байжээ. Хэдийгээр хань ижлээ алдаж хагацал зовлон үзэж амаргүй өдрүүдийг өнгөрүүлж байсан ч тэрээр энэ бүхнээс өөрийн хүчээр өндийн босож чадсан төдийгүй бусдад үлгэрлэж яваа дайчин эмэгтэй.

    Н. Байгальмаа 2007 онд хүүхдүүдийн хамтаар нийслэл хот руу шилжин ирсэн. Хэдийгээр УБ хотод шилжин ирсэн ч түүний “Гоёлтан” ХХК нь Эрдэнэт хотынхоо харьяалалд одооч хэвээрээ байдаг ажээ. Тухайн үед томоохон аж ахуйн нэгжүүд Эрдэнэт хотод салбараа нээсэн ч борлуулалтын орлого, өгөөж ашиг нь үргэлж төв салбар руу чиглэж байсанд Байгальмаа дотроо эмзэглэж явдгаас компанийн харьяаллаа одоо хүртэл хот руу “нүүлгэн шилжүүлээгүй” гэнэ. Энэ нь түүний “Ядаж татвар шимтгэлийг нт Эрдэнэтдээ үлдээх, ашиг тусыг нь нутаг орондоо шингээх” гэсэн элгэмсүү сэтгэлээс нь үүдэлтэй гэлтэй.

Гэр бүл гэх амин чухал хийгээд эмзэг сэдвийг ярихын тулд тулгамдаж буй асуудлыг зөв оношилж, улмаар тохирох эмчилгээг хийх хэрэгтэй

     Н.Байгальмаа Ардчилсан намд элсэж, Эрдэнэтээс АН-ын Үндэсний бодлогын хороонд сонгогдоод, энэ намын үйл хэрэг, үйлс бүтээлд өөрийн хувь нэмрээ оруулсаар явна. Тэрээр Улаанбаатар хотод ирснийхээ дараахан барилгын салбарт хүсээ үзэж, олон ч бүтээн байгуулалтууд тухайн жилийнхээ “Шилдэг чанартай барилга”-аар тодорч, жишиг төслөөр шалгарч байсан цөөнгүй жишээ бий. Мөн тэрээр хүний оролцоогүйгээр агаарын чанарыг хэмжиж, сорьж шинжилдэг лаборатори бүхий байгууламжийг Нийслэлийн 4 бохирдол иртэй цэгт байгуулжээ. ХБНГУ-ын тэргүүлэх үйлдвэр болох GRIMM Aerosol Technik GmbH Go.KG компанийн гэрээт борлуулагч болсноор хийж хэрэгжүүлсэн байна. Энэ бүхэн Байгальмаагийн аливаа ажил үйлсэд чин сэтгэлээсээ хариуцлагатай, хандаж чанартай чансаатай хийж гүйцэтгэж түүнээс нь хүмүүс гэрэл гэгээ, аз жаргал, сэтгэлийн сайхныг авч байдгийг илтгэх мэт. Боломжтой явах, боломжгүй явахыг туулсан хүний хувьд сайн үйлсийн ажлууд бурхан болсон нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулж хийсэн хэмээн ярьдаг.

       Н.Байгальмаа өөрөө багшийн мэргэжилтэй, аав нь ах нь ч бас багш... Оюунлаг хийгээд буянтай ийм нэгэн гэр бүлийн үр удам нь үйлс төгөлдөр явна. Олон жилийн турш гадаа гарч эр, дотор орж эм хүний үүрэг гүйцэтгэж байсан. Байгальмаа 2020 онд Б.Баярсайхантай ханилан сууж 5 хүүхдийн эцэг эх болон амьдарч байна. Түүний нөхөр мөн л багш мэргэжилтэй, нэгэн сургуулийн захирлаар ажилладаг. Байгальмаа одоо УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн боловсрол эрүүл мэнд хариуцсан орон тооны бус зөвлөхөөр хамтран ажиллахын сацуу өөрийн санаа зорилгоо ч хэрэгжүүлсээр явна.

 

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

1 хоногийн өмнө

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

1 хоногийн өмнө

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30

Аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд нийт 47 нэр төрлийн ажил төлөвлөжээ

2024-04-29

Тэр бурханд биш эрх баригчдад басхүү сонгогчдод залбирна, энэ сонгууль шударга болоосой гэж

2024-04-26

ЭРДЭНЭТ ХОТ ДАХЬ АМЕРИКИЙН ТӨВ ХОЁР ОРНЫ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН СОЛИЛЦООГ ДЭМЖИН АЖИЛЛАНА

2024-04-25

Унадаг дугуйгаа алдсан иргэнийг цагдаагийн албан хаагч орилж зандарчээ

2024-04-24

Дэлхийн найм дахь гайхамшиг Чинь Шыхуан хааны цэрэг, морины хөшөө

2024-04-24

Хятадын Ши Ань хотын Тан гүрний соёлын гудамж дахь музей

2024-04-24