Эрдэнэт | 1 долоо хоногийн өмнө

ЭРДЭНЭТ ХОТ ДАХЬ АМЕРИКИЙН ТӨВ ХОЁР ОРНЫ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН СОЛИЛЦООГ ДЭМЖИН АЖИЛЛАНА

Сэтгүүлч
Э.Одсүрэн

Эрдэнэт хотноо Америкийн Соёл, Мэдээллийн Төв шинээр нээгдэн үйл ажиллагаагаа Орхон аймгийн иргэдэд хүргэж эхэллээ. Төвийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдсан бөгөөд Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мэттью Ференс, Орхон аймгийн Засаг даргын орлогч М. Түмэнжаргал, УИХ-ын гишүүн Д. Батлут болон бусад албаны хүмүүс нээлтэд оролцов.

Энэ үеэр ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Мэттью Ференс хэлэхдээ, “Эрдэнэт дахь Америкийн төв хоёр орны иргэд хоорондын харилцаанд түлхэц болж Эрдэнэтчүүдийг Америктай ойр дотно болоход дэмжлэг үзүүлэх нь эргэлзээгүй юм” гээд ‘Номын Өргөө’ нийтийн номын сангийн хамт олон Элчин сайдын яамтай хамтран энэхүү төвийг Эрдэнэтчүүдийн суралцах, мэдлэгээ тэлэх, саналаа солилцох боломж бүхий баяр хөөр, гэрэл гэгээтэй, очих дуртай мэдлэгийн өргөө болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Засаг даргын орлогч М. Түмэнжаргал нээлтийн үгэндээ“Эрдэнэт хот дахь Америкийн төвөөс зохион байгуулах олон талт үйл ажиллагааны үр дүнд Эрдэнэт хотын хүүхэд залууст ирээдүйн олон шинэ боломжууд нээгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээгээд тус төвд ажиллах ажиллагсадын цалин урамшууллын асуудлыг орон нутгийн төсвөөс бүрэн шийдвэрлэн ажиллах нөхцөл боломжоор хангасан болохыг дуулгалаа.

Улсын Их Хурлын гишүүн Д. Батлут баяр хүргэж хэлсэн үгэндээ “АНУ болон Монгол Улс нь газарзүйн хувьд алслагдмал боловч илүү ойртох боломжийг уг төв ньЭрдэнэтчүүдэд олгож байгаад баяртай байна” гээд Америкийн Төвөөр үйлчлүүлэн Америкийн соёлоос суралцаж, иргэд залуус маань Америк улсад суралцах замыг дөтлөн дэлхийтэй хамт хөл нийлүүлэн алхах боломжтой болно гэдгийг онцлов.

Нээлтийн үеэр АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жон Браун болон Орхон аймгийн Соёл, урлагийн газрын дарга А. Уранчимэг нар Эрдэнэт хот дахь Америкийн төвийн хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд хамран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Эрдэнэт хот дахь Америкийн төв нь Орхон аймгийн иргэдэд олон төрлийн мэдээлэл, хөтөлбөр зэрэг үйлчилгээ үзүүлэх орчин үеийн тоноглол бүхий төв юм. ‘Номын Өргөө’ шинэ нийтийн номын сангийн 3 дугаар давхарт үйл ажиллагаагаа явуулах Америкийн Төв нь хоёр орны боловсрол, соёлын солилцоог дэмжин ажиллах бөгөөд:

• Өндөр хүчин чадал бүхий компьютер, үнэгүй Wi-Fi

• Багийн ажиллагаа, харилцаа болон цахим чадварыг дээшлүүлэх Цахим Спортын хэсэг

• Боловсролын зөвлөгөө өгөх EducationUSA болон бүх шатны англи хэлний хөтөлбөрүүд

• Англи хэл дээрх уран зохиол, сургалтын материал бүхий уншлагын өрөө

• Кино өдөрлөг, сургалт зэрэг арга хэмжээнд ашиглаж болох Хөтөлбөрийн өрөө зэргийг санал болгож байна.

 

Тус төвийн нээлт болон Монгол Улсад Америкийн төв анхлан нээгдсэний 20 жилийн ойг тохиолдуулан тэмдэглэж буй энэхүү арга хэмжээ нь Эрдэнэт хотноо хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд олон нийтэд зориулсан баярын концерт, мөн төрөл бүрийн мэдээлэл өгөх сургалт, танилцуулга хийх болно.

Нээлтийн үйл ажиллагаанд Номхон далай дахь АНУ-ын Нисэх хүчний Final Approach хамтлаг хүрэлцэн ирсэн бөгөөд Эрдэнэт хотын Дуу бүжгийн чуулгын авьяаслаг уран бүтээлчидтэй хамтран дөрөвдүгээр сарын 26-ны үдэш олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй концерт тоглох юм. Энэхүү хаалтын концертоор нийтэд танил болсон жазз, рок, поп, каунтри зэрэг олон төрлийн хөгжмийг Эрдэнэтийн үзэгч сонсогчдод мэдрүүлэх болно.

Эдгээр бүх хөтөлбөр, мэдээлэл нь олон нийтэд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй явагдах юм.

 

Эрдэнэт дахь Америкийн Төвтэй холбогдох мэдээлэл: 

+976-88026463, +976-99270717 

[email protected] 

Цахим хуудас: 

https://mn.usembassy.gov/education-culture/american-spaces/american-space-erdenet/ 

Нийгмийн сүлжээнд: 

https://www.facebook.com/ACinErdenet 

 

 

Таалагдаж байна 1
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

1 хоногийн өмнө

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

1 хоногийн өмнө

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30

Аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд нийт 47 нэр төрлийн ажил төлөвлөжээ

2024-04-29

Тэр бурханд биш эрх баригчдад басхүү сонгогчдод залбирна, энэ сонгууль шударга болоосой гэж

2024-04-26

ЭРДЭНЭТ ХОТ ДАХЬ АМЕРИКИЙН ТӨВ ХОЁР ОРНЫ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН СОЛИЛЦООГ ДЭМЖИН АЖИЛЛАНА

2024-04-25

Унадаг дугуйгаа алдсан иргэнийг цагдаагийн албан хаагч орилж зандарчээ

2024-04-24

Дэлхийн найм дахь гайхамшиг Чинь Шыхуан хааны цэрэг, морины хөшөө

2024-04-24

Хятадын Ши Ань хотын Тан гүрний соёлын гудамж дахь музей

2024-04-24