Боловсрол | 2 жилийн өмнө

Л.Энх-Амгалан: Нэг ч даргын хүүхдийн сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сангаас төлөхгүй

Сэтгүүлч
Ц.Ариунчимэг

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээллийг өглөө. Тэрээр “Боловсролын зээлийн сан тэтгэлэг, тусламж, хөнгөлөлттэй зээл өгдөг. Ковид гарснаас хойш Боловсролын зээлийн сан нэлээд алдагдалтай явж байгаа. Нийт 147 мянган оюутны 11 хувь л Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, зээл авдаг. Энэ жил ковидтой хүнд байгаа, манай боловсролын салбараас нэлээд их мөнгө хүүхдийн мөнгөнд татагдаж байгаа ч гэсэн бид яг өмнөхөөрөө сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж өгнө. Өнөөдөр сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг 6146 оюутан байгаа. Мөн өндөр оноотой багш мэргэжлээр суралцах 1500 оюутан байдаг. Энэ хүмүүсийн төлбөрийг төлнө. Мөн гадаадын Засгийн газар хоорондын гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын төлбөрийг үргэлжлүүлэн олгоно. Хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол шилдэг 100-д ордог оюутнуудад нийт зээлийн сангийн 50 хувь зарцуулагдаж байна. 323-хан хүүхдэд 20 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Энэ хүүхдүүдийг судлаад үзэхээр нөгөө дарга нарын хүүхдүүд, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хүүхэд сурч байна гэсэн хардлага байгаа. Бид энэ бүх мэдээллийг өнөөдөр нийгэмд дэлгэж байна.

Албан тушаалын давуу байдлаа ашигласан хэн нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхдийн төлбөрийг энэ зээлийн сангаас төлөхгүй. Одоо та бүхэн манай зээлийн сангаас ороод хэний хүүхэд аль сургуульд, ямар нөхцөлөөр сурч байгаа вэ гэдгийг нээлттэй харж болно. Цаашдаа бид шилдэг 100-д ордог хүүхдийн сонголтыг хэн нэгэн даргаас, эрх мэдэл бүхий хүнээс шалтгаалахгүйгээр, эцэг эхчүүд, нийтийн хяналтын дор зохион байгуулна. Мөн манай яамнаас нийт оюутны 30 хувьд хүрэх зээлийн шинэ бүтээгдэхүүнийг ирэх хавраас гаргана.  Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгтэй байхаар шийдвэрлэсэн. Маргааш Ерөнхийлөгч зарлиг гаргаж олон нийтэд мэдээлэл өгнө. Ингээд ирэх долоо хоногт бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг ямар нөхцөлтэй, хэнд олгох талаар мэдээллийг өгнө” гэлээ.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

5 цагийн өмнө

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

6 цагийн өмнө

Мөнгөтэй нь ЯЛНА...

19 цагийн өмнө

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30