Эрдэнэт | 1 долоо хоногийн өмнө

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

Сэтгүүлч
Э.Одсүрэн

17-р сургуулийн өргөтгөлийн ажлыг чанаргүй гүйцэтгэсэн Урагшлах ХХК-ийн угшилтай Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг 2024 оны ээлжит УИХ сонгуульд хойд бүст горилж байна. Барилгын салбарт 2006 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус компани нь томоохон тендерүүдийг авдаг. Харин гүйцэтгэл, чанарын хувьд мөнхийн асуудал дагуулдаг талаар орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн байгууллагууд асуудал дэвшүүлж байжээ. 2018 онд Г.Мөнгөнхуяг нь өөрийн аав С.Гүнширийн нэр дээр "Урагшлах" ХХК шилжүүлсэн. Даваат багт байрлах 17-р сургуулийн хичээлийн 2-р байрыг 2,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 2016 онд тендер авах үед Г.Мөнгөнхуяг тус компанийн гүйцэтгэх захирал, инженерээр ажиллаж байжээ. Одоогоос гурван жилийн өмнө 17-р сургуулийн хичээлийн 2-р байрны хана, шал тааз нь цуурч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй шүүхийн шатанд гурван жил гацлаа. Г.Мөнгөнхуяг нь Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбаттай найз нөхдийн холбоотой. Үүнийгээ ч тэд нуулгүй Хөх сувд мөсний баярын үеэр хэлж байсан юм. Орхон аймаг тус компаниас 856 сая төгрөгийг нэхэмжилж байгаа юм.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Г.Ариунболор: “Бүсчиллээ” гэж байгаа нь сонгогчийн сонгох эрхийг гээгдүүлэх сул талтай

2024-05-16

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

2024-05-09

Мөнгөтэй нь ЯЛНА...

2024-05-08

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30