Онцлох | 1 долоо хоногийн өмнө

Мөнгөтэй нь ЯЛНА...

Сэтгүүлч
Э.Одсүрэн

Сар хүрэхгүй хугацаанд Монгол Улсын Их Хурлын  ээлжит 2024 сонгууль болно. Горилогчид Эрдэнэт – Булган – Хөвсгөл аймгуудын чиглэлд бүсийн хөгжил ярьж явна. Нэг ёсондоо албан бус сурталчилгааг эхлүүлж иргэдэд хоногшуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна гэсэн үг юм. Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор бүсчилсэн 13 том тойргоос парламентын 126 гишүүнийг сонгох болсон. Хойд бүс буюу УИХ-ын сонгуулийн IV тойрог нийт найман мандаттай. 

Тойрог томсох тусам шинэ залуу нэр дэвшигчид, улс төрд оролцох эрмэлзэлтэй шинэ залуу нам, эвсэл улс төрийн хүчний боломж хумигдана. Сонгуулийн сурталчилгаа хийхэд хуулиар олгогдсон 21 хоногийн хугацаанд томсгосон тойрогт нэр дэвшигч нь өөрийн биеэр сурталчилгаа хийх буюу сонгогчидтой уулзалт хийх зэрэг боломж өмнөх сонгуулиудаас хэд дахин хязгаарлагдаж байна. Жишээлбэл Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 4-р тойрогт шинэ нэр дэвшигч дэвшлээ гэж үзэхэд нэг тойрогт 7 хоног зарцуулна гэж тооцъё. Хөвсгөл аймаг нийт 24 сум, 126 багтай, түүнээс 10 орчим алслагдмал сум, автомашинаар явлаа гэхэд 7 хоногт 24 сумын 126 багийг тойрч сонгогчид хүрч амжихгүй. Дээрээс нь энэ мэтээр том тойрогт сурталчилгаа хийхэд маш их хэмжээний санхүү, мөнгө хэрэг болж байгаа юм. Засгийн газар, УИХ, эрх баригч нам “мөнгөний сонгуулийг хална” гэх боловч үнэн хэрэгтээ тойргийг томсгосноор “мөнгөтэй нэр дэвшигч” хамгийн сайн суртачилгаа түгээх боломжтой болгож нэр дэвших эрхийг хязгаарлаж байгаа явдал болж байна хэмээн улс төр судлаачид, нам эвслүүд шүүмжилж байгаа нь практик бодит нөхцөл байдалтай холбоотой буюу тэдний хэлж байгааг анхаарах шаардлагатай юм.  Энэ сонгуульд мөнгөтэй нь ялна. 

Одоогоор МАН-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа, Хөвсгөлийн гурван гишүүн буюу УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын яамны сайд Ц.Даваасүрэн нар, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалах яамны дэд сайд Б.Баярмагнай, МАН-ын хяналтын хорооны дарга Б.Баярбаатар, МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, ТВ–9 телевизийн ТУЗ-ын дарга П.Баттөр нар горилж байна.  

АН-аас УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Хөвсгөл аймгийн засаг дарга асан Ш.Идэрбаясгалан, Хөвсгөл аймгийн засаг дарга П.Лхагважав, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, хуульч Бохьшаргын н.Жавзанханд, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарсүрэн, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд, Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, Орхон аймгийн МоАХ-ны дарга Д.Өсөхбаяр, Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, “Мониполо” ХХК-ийн захирал Х.Эрдэнэбаатар, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан, химийн ухааны докторант Р.Улаанхүү, Гоёлтан ХХК-ийн Захирал Н.Байгальмаа нар горилж байгаа. Ард түмний хүч намаас Л.Гүндалай, Үндэсний эвслээс Н.Номтойбаяр нар мөн Хойд бүст горилох талаар яригдаж байна. 

Энэ жилийн сонгуулиар тогтмол хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг туршлагатай улс төрчид, УИХ-н гишүүд, албан тушаалтнууд сонгогчдын нүдэнд хоногшсон байдлаараа сонгогдох магадлал улам бүр өсөж байна. Иймээс шинэ нэр дэвшигчдэд боломж улам бүр хомс болсон гэж үзэхээс аргагүй гэдгийг Улс төр судлаач, эрх зүйч Г.Ариунболор хэлж байна. 

Угтаа бүсчилж сонгууль явуулах байсан бол иргэдийн Үндсэн хуулиар бэхжүүлсэн “сонгох эрх”-ийг төрөөс баталгаатай эдлүүлэхийн тулд урьдчилсан судалгаа, санал асуулга, бэлтгэл ажлыг хангаж ажиллах ёстой байсан. Гэвч одоо сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн цаг үед мандатын тооны талаар ч иргэд хангалттай мэдээлэлгүй байгаа нь энэ сонгуулийн тойргийг томсгосны сөрөг талын нэг юм. Иймээс төрийн байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо, нийслэл, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай.

 

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Биднийг гүтгэж байгаа энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн зөвийг нь олох болно

4 цагийн өмнө

Г.Ариунболор: “Бүсчиллээ” гэж байгаа нь сонгогчийн сонгох эрхийг гээгдүүлэх сул талтай

2024-05-16

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

2024-05-09

Мөнгөтэй нь ЯЛНА...

2024-05-08

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03