Боловсрол | 2 жилийн өмнө

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Орхон аймагт ажиллаж байна

Сэтгүүлч
Ц.Ариунчимэг

Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр манай аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг өглөө аймгийн ЗДТГ-т ажиллаж орон нутгийн удирдлагууд болон холбогдох алба хэлтсийн дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр аймгийн БСУГ-ын дарга О.Ариунгэрэлт цаг үеийн мэдээлэл болон  Орхон аймагт хэрэгжүүлж эхлээд буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан. Түүнчлэн аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал манай аймагт хэрэгжиж буй “Багш” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулсан бол ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү сургууль бүрд сурагчдын гутал хувцас болон, зарим хичээлийн хэрэглэлээ хийх зориулалттай шүүгээг тавьж өгөхөд нийт 900 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа зэрэг тодорхой саналуудыг танилцууллаа. Мөн Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь манай аймагт ажиллах үеэр цэцэрлэгийн багш нарыг гурван ээлжээр ажиллуулах саналыг аймгийн удирдлагуудын зүгээс танилцуулсан бөгөөд үүнийг яаралтай шийдвэрлэх талаараа БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр амлалаа.

Аймгийн Засаг дарга С.Батжаргалын санаачилгаар сургууль бүрт сурагч хөгжлийн танхим байгуулахаар ажиллаж байгаа билээ. Дараа нь Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг 1-р сургуулийн өргөтгөлийн ажилтай газар дээр нь  очиж танилцлаа.

Тус өргөтгөлийн барилга Улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 2018 оноос баригдаж эхэлсэн ч ажил удаашралтай байгаа. Барилгын гүйцэтгэгчээр “Немон констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ оны 12-р сард ашиглалтад оруулна хэмээн компанийн инженерүүд ярьж байна. 920 сурагчийг хүлээн авах хүчин чадалтай 3 давхар энэхүү сургуулийн барилгын чанарын асуудал дээр анхаарч, хугацаанд нь хүлээлгэн өгөхийг тус компанид, захиалагчийн хяналтыг сайтар тавихыг БЗХБА-нд Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тус тус үүрэг болголоо. Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр үдээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харъяа ШУТИС, МУИС-ын харъяа “Эрдэнэт” сургуульд тус тус ажиллаж багш оюутнуудын төлөөлөлтэй уулзах юм.

 

Мэдээллийн төв

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

11 цагийн өмнө

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

12 цагийн өмнө

Мөнгөтэй нь ЯЛНА...

1 хоногийн өмнө

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30