Боловсрол | 2 жилийн өмнө

Олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчийг 10 сая төгрөгөөр урамшууллаа

Сэтгүүлч
Ц.Ариунчимэг

Байгалийн ухааны хичээлүүд буюу хими, физик, биологи, мөн математик, мэдээлэл зүйн олон улсын олимпиадад Монгол улсаа төлөөлөн оролцсон багш, сурагчид энэ жил онцгой амжилт гаргасан. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе байсан ч БШУ-ны сайд олон улсын олимпиадад оролцох багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулан багш сурагчдаа бэлтгэх, оролцуулах боломжийг бүрдүүлсэн юм. 

Ингээд үндэсний хэмжээний шалгаруулалтад 21 аймаг, 9 дүүргийн нийт 5466 суралцагч оролцож, шилдгийн шилдэг 23 суралцагч олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон. Олон улсын олимпиадад давхардсан тоогоор 420 орны 1973 суралцагч оюун ухаанаа сорьсноос Монголын сурагчдын 78,2 хувь буюу 18 сурагч шагналт байруудад шалгарсан юм. 

Өнөөдөр үе тэнгийн найз нөхдөө манлайлан суралцаж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан сурагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олголоо.    Олимпиадаас алтан медаль авсан сурагчид 10 сая, мөнгөн медаль 5 сая, хүрэл медаль 3 сая,  тусгай байрт шалгарсан сурагчид 1 сая төгрөгийн батламж гардаж байгаа юм.  

Мөн энэ жил сурагчдаа урамшуулахаас гадна энэ бахархам амжилтыг үзүүлэхэд олимпиадын хороодын үүрэг оролцоо, үйл ажиллагаа чиглэгдсэнийг үнэлэн, олимпиадын хороо тус бүрийг БШУ-ны сайдын тушаалаар тус бүр нь 10 сая төгрөгөөр урамшууллаа.

Боловсрол шинжлэх ухааны яам

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

14 цагийн өмнө

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

15 цагийн өмнө

Мөнгөтэй нь ЯЛНА...

1 хоногийн өмнө

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30