Онцлох | 2 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэртэй танилцах аялал эхэллээ

  Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор дотоод аялал зохион байгуулах бэлтгэлээ хангажээ. Энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авснаар “Улаанбаатар төмөр зам”-тай хамтран Эрдэнэт үйлдвэртэй танилцах анхны аяллаа зохион байгуулахаар боллоо.

Сүүлийн жилүүдэд Дэлхийн жишиг, монголын бахархал Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн танилцах хүсэлтэй хамт олон, иргэдийн санал их ирж байгааг үндэслэн дотоод аяллын маршрут гаргажээ. Дөрвөн шөнө, гурван өдрийн энэхүү аялал пүрэв гарагийн орой Нийслэлээс эхэлж, тусгайлан бэлтгэсэн галт тэргээр зорчиж, баасан гарагийн өглөө Эрдэнэсийн хотод хүрэх юм.

Эндээс уурхайчид автобусаар үйлчилж, буудалдаа хүлээн авч, Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн тэсэлгээ, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйл ажиллагаатай танилцуулаад, Монголд анхдагч цахим музей үзүүлнэ. Мөн Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлттэй танилцаад, “Сэлэнгэ” амралтын зүг хөдлөх энэхүү аялалд монголын топ компаниуд ажилчдаа хамруулахаар захиалгаа өгөөд эхэлжээ.

Мобиком корпораци гэхэд аялалд хамруулах эхний 200 ажилтныхаа мэдээллийг ирүүлээд байна. Аяллын нийт зардал 455 мянган төгрөг бөгөөд үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарыг дуустал 380 мянган төгрөгөөр аялах боломжийг иргэдэд олголоо. Гэр бүл, найз нөхөд, хамт олон та бүхнийг цэнгэг агаар, үзэсгэлэнт байгаль, найрсаг үйлчилгээ, Монголын ХХ зууны Манлай үйлдвэрийн уурхайчид хүлээж байна.    

Эрдэнэт үйлдвэр цаашид гадаад аялал ч зохион байгуулна, гэж “Сэлэнгэ” амралтын баазын дарга Д.Эрдэнэбат ярилаа.

М.ОДГЭРЭЛ

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Sylva · 2023-01-04 · 197.234.221.185

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Та банкинд дургүй, төсөлтэй, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээл, санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбогдоно уу. Холбоо барих: [email protected]

Зочин · 2022-04-11 · 59.153.115.45

Эрдэнэтийн цагаан хаалганы дэргэд цэцэрлэгт хүрээлэн байгуул

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

2024-05-09

Мөнгөтэй нь ЯЛНА...

2024-05-08

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30