Гок | 2 жилийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Шведийн “БиСиСи”, “Садкора Форэстри” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсад ажиллалаа.

Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Шведийн “БиСиСи” /BCC AB/, “Садкора Форэстри” /Sadkora Forestry/ компаниуд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичигт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “БиСиСи” компанийн Гүйцэтгэх захирал Торстэн Карлссон, “Садкора Форэстри” компанийн захирал Нилс Вааргардэн нар гарын үсэг зурлаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан билээ.

Швед улсад төвтэй “БиСиСи”  компани нь аж үйлдвэрийн, тухайлбал үр, боргоцой боловсруулах болон тарьц үржүүлгийн автоматажсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг.

Гурван талт Санамж бичгийг байгуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “БиСиСи” компанийн үйлдвэрлэдэг тарьц үржүүлгийн автоматажсан технологийг Монгол Улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ. Төслийн хэрэгжүүлэгчээр “Садкора Форэстри” компани ажиллах юм.

“БиСиСи” компанийн Гүйцэтгэх захирал Торстэн Карлссон Санамж бичигт гарын үсэгт зурсныхаа дараа, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын индрээс зарласан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, уул уурхайн компаниуд нэгдмэл санаа зорилгоор ажиллаж байгаа нь харагдаж байна. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон төсөл хэрэгжүүлэгчтэй Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байгаадаа баяртай байна” хэмээн онцоллоо.

 

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

2024-05-09

Мөнгөтэй нь ЯЛНА...

2024-05-08

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30