Гок | 1 жилийн өмнө

"Эрдэнэт Мандал" овоог тахих ёслолын арга хэмжээ боллоо

Сэтгүүлч
Э.Одсүрэн

Газрын хэвлийн баялаг ашиглаж, уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Долоон бурхан” од, “Эрдэнэт Мандал” овоогоо хоёр жил тутамд тахидаг уламжлалтай. "Эрдэнэт Мандал” овоог тахих ёслолд өрх гэрийн тэргүүн эрчүүд оролцож, аймаг орон нутаг, өрх гэр, үйлдвэрийн ажил үйлсээ даатгаж, ган гачиггүй, зуд турхангүй, аюулт өвчин тахалгүй, хур бороо цагтаа бууж газрын гарц арвин байхын тухайд шашны зан үйл үйлддэг. Энэ өдрийн 19.00 цагаас Цэнгэлдэх хүрээлэнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Хамба Номун Хан, Гавж Д.Чойжамц сүсэгтэн олонд номын авшиг, утлага, рашаан, будаа хүртээнэ. Энэ үеэр шашин, соёлын нэгдсэн үйл ажиллагаа болох бөгөөд бурхан шашны дуулаач МУСТА Д.Ариунбаатар, Н.Наранхүү болон “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид бурхан шашны холбогдолтой урлагийн үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэж байна. Энэхүү ёслолын арга хэмжээг түмэн олонд хүртээлтэй, сонсголонтой, үзүүштэй байх үүднээс техник, тоног төхөөрөмж, тайз заслыг өндөр хэмжээнд зохион байгуулахаар зорьж байна.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

2024-05-09

Мөнгөтэй нь ЯЛНА...

2024-05-08

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30