Гок | 1 жилийн өмнө

Эрдэнэтийн гурван охин "АРТЕКД" улсынхаа далбааг мандуллаа

Эрдэнэтийн Орос 19 дүгээр сургуулийн сурагчид  "Артекд" Монгол улсынхаа далбааг мандуулж явна.  2022 оны долоодугаар сарын 21-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Россотрудничество агентлагаас зарласан «Здравствуй , Россия» Олон улсын хөтөлбөрийн хүрээнд Хар далайн эрэг дээрх Олон улсын "Артек" зусланд зохиогдож байна. Тус  уралдааны эхний шатыг Монгол орон даяар Улаанбаатар дахь Русский Дом зарласан бөгөөд  "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19-р сургуулийн сурагч Х.Номундарь, Б.Энхмэнд, Г.Энхээ нар тус уралдааны шөвөгт шалгарч, Монгол Улсаа төлөөлж буй. Бүх Оросын " Их өөрчлөлт" тэмцээн нь тус улсын хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан боловсролын хамгийн том төсөл бөгөөд түүний зорилго нь идэвхтэй амьдрал, нийгмийн байр суурь, ердийн бус өвөрмөц сэтгэлгээ, бүтээлч оюутнуудыг шалгаруулах зорилготой томоохон төсөл юм. 
"Большая перемена” буюу Их өөрчлөлт Олон улсын уралдааны шөвөгт шалгарсан ОХУ-ын 85 бүс нутаг болон Египет, Армени, Дани, Ливан, Ливи, Монгол, Канад, Киргиз, Казахстан, Узбекистан, Таджикистан, Польш, Португали, Турк, Сири, Чех, Беларусь Өмнөд Осети, Молдав, БНДУ, БНЛУ, Запорож, Херсоны 3288 сурагчидтай цахимаар уулзлаа.

Энэ оны хувьд, ЕБС-ын янз бүрийн насны гурван сая орчим сурагчид, 700,000 гаруй коллежийн оюутнууд янз бүрийн сэдэвчилсэн чиглэлээр тус уралдаанд оролцлоо. "Большая перемена" уралдааны 58 ялагчийг гадаадын иргэдээс өчигдөр тодруулсны нэг нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19-р сургуулийн сурагч Хэнзээгийн Номундарь болсон бол Б.Энхмэнд, Г.Энхээ нар шагналтнаар нэрлэгджээ.

 

Таалагдаж байна 3
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Бадамцэвээн · 2022-07-23 · 64.119.16.97

Мундаг дүү нартаа улам их амжилт хүсье.👏👏👏

Би · 2022-07-23 · 66.181.160.127

Хөөрхөн охидод баяр хүргэе.

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

2024-05-09

Мөнгөтэй нь ЯЛНА...

2024-05-08

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30