Ярилцлага | 1 жилийн өмнө

Д.Содномжамц: Нэг байцаагч 500-800 өрхөөр орж тоолуурын заалт, бичилтийг хийдэг

Сэтгүүлч
Э.Одсүрэн

“Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамцтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Зуны улиралд эзэнгүй байсан айл өрхүүдийн усны төлбөр яг өмнөх саруудтай нь ижил гарч байна. “Эрдэнэт ус ДТС" ОНӨХК-ийн диспетчерүүд иргэдийн төлбөр тооцоотой холбоотой андуурал гаргах тохиолдол буурахгүй байна. Төлбөрийн тал дээр яагаад ингэж бодогдож байна вэ?

  • “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-д 27 байцаагч ажилладаг. Орхон аймаг 14 мянган орон сууцны хэрэглэгчидтэй болсон. Нэг байцаагч 500-800 орчим орон сууцны өрхөөр орж тоолуурын заалт, бичилтийг хийдэг учир ачаалал ихтэй байдаг. Гэртээ эзэнгүй байсан тохиолдолд тоолуурын заалтын өмнөх сарын төлбөртэй нь харьцуулж дунджаар тухайн сарын хэрэглээг тооцдог. Хэрвээ иргэд удаан хугацаагаар хол явах үедээ байцаагчдад мэдэгдсэн тохиолдолд тоолуурын заалтыг тэр өдрөөс нь тооцох боломжтой. Хэн хаашаа явж байгааг бид бүхэн мэдэх боломжгүй шүү дээ.

Энэ жил айл өрхүүд болон аж ахуй нэгжүүдийн дулааныг 9 дүгээр сарын 15-нд багтаан өгөхөөр болсон. Бэлтгэл ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?

  • Манай байгууллагын зүгээс аж ахуй нэгж байгууллагын дулааныг 9/15-нд өгнө гэсэн албан ёсны мэдээлэл олон нийтэд өгөөгүй. Тухайн байгууллага өөрийн хүсэлтээр халаалтаа эрт авах боломжтой. Ингэхдээ “Эрдэнэт ус  ДТС” ОНӨХК -тай гэрээгээ байгуулах ёстой. Энэ жилийн тухайд тавны өдрөөс эхлэн нягтын туршилтыг хийж, 14-ны өдрөөс эхлэн айл өрхүүдийн дулааныг өгч эхэлнэ. Халаалт тавих гэдэг түлхүүр түлхэж машин асаахтай ижил хурдан шуурхай байх боломжгүй байдаг. Эрдэнэт хотын хэмжээнд 14 мянга орчим орон сууцны айл бий. Дор хаяж 3000 айлаар орж паарнаас хий авах шаардлагатай байдаг учир хугацааны хувьд харилцан адилгүй байдаг. Энэ ажилд 7-10 хоногийн зарцуулдаг. Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай явагдаж байна.

Халаалт өгөхтэй зэрэгцээд айл, өрхүүдийн гомдол мэдээлэл нэмэгддэг. Жил бүр хэл ам дагуулж оршин суугчид гэртээ тухгүй, зутруу байдаг. Энэ байдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

  • Оршин суугчид  шуурхай үйлчилгээ, диспетчерийн хэсэг 7711-2106 утсаар дуудлага өгөх боломжтой. Бид бүхэн Call pro, Сall center үйлчилгээг эхлүүлсэн. Иргэдээс ирж буй дуудлагын компьютер дээр ангилан шивж байна. Цаашид зураглал гарган шуурхай үйлчилгээний хэсгийн автомат болгож, цаг алдалгүй айл өрх, аж ахуй нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр инженер нэг айлд дуудлагаар очиход хэдэн минут зарцуулж байгааг мэдэх боломжтой. Иргэдийн хувьд ус, дулааны хэрэглээгээ давхар хянах боломж бүрдэнэ.

Энэ онд хөрөнгө оруулалтын онцлох ажлууд юу байв?

  • Өнгөрсөн 5 дугаар сарын 15-аас эхлэн урсгал эх засваруудаа хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 100 хувь засварын ажлууд дууссан. 2022 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны болон цахилгаан эрчим хүчний үлдэх орлогыг багаар баталж өгсөн. Шугам сүлжээний хөрөнгө оруулалтын ажил үүнтэй холбоотойгоор олон ажил төлөвлөх боломжгүй болсон. Шугам сүлжээ шинэчлэх томоохон ажлуудын нэг бол Төгөл гарден 16/А,Б байр,  5-7А байрны гаднах шугамын өөрсдийн хөрөнгөөр хийж байна. Хаалт, хөдөлгүүр солих гэм ажлуудыг тогтмол хийж гүйцэтгэж байна. ЦТП дээр бол 20-30 тонны халуун усны хөдөлгүүрийг шинэчлэх ажил хийгдэж байна.  Удаан хугацаанд хил гааль хаалттай байсантай холбоотойгоор манай байгууллагын хэд хэдэн тендерийн худалдан авалтын ажлууд хойшилж байна.

Оршин суугчдын зүгээс ус, дулааны төлбөр төлөхөд зөвхөн Хаан банкны виза карт уншуулах боломжтой нь төлбөр тооцоогоо хийхэд учир дутагдалтай байна. Эрдэнэт ус хэзээ иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлж эхлэх вэ?

  •  Хаан банкны харилцагчид их байдаг учраас бид бүхэн тус банкны пос машиныг төлбөр төлөхөд ашигладаг. Өөр банкны виза карт уншуулсан тохиолдолд шимтгэл суутгадаг учраас манай байгууллагын хувьд асуудалтай байдаг нь үнэн. Ус, тог, цахилгаан, хогны төлбөр нийлээд сард нэг тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрүүлдэг. Үүнээс нэг хувийн шимтгэл суутгагдана гэж тооцоход сард зөвхөн виза карт уншуулсны шимтгэлд 100 сая төгрөгийг суутгуулна. Төлбөрийн нөхцөлийг түргэн шуурхай болгох ажлын хүрээнд бид бүхэн цахим системийг нэвтрүүлнэ. Тусгай веб сайтаар дамжуулан иргэд өөрсдийн усны хэрэглээгээ хянах, сарын төлбөрөө төлөх боломжтой. Мөн иргэдэд байрны төлбөрийн дэлгэрэнгүй задаргааг харах бүрэн боломжтой. Энэ ондоо багтаж цахим төлбөрийн системийг ашиглаж эхэлнэ.

 

Таалагдаж байна 2
1 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

тэрбиш · 2022-09-03 · 202.126.89.149

цахим ёистем чинь огт ажил гүй байгаа бас айл бирэнр ор тоолуур бичдэггүй нэгөрөөнд бөөнөөр нь байрлуулсан байгаа ажилаа мэдэж ярьж бай

Zochin · 2022-09-03 · 192.82.93.13

Tiim teneg yum yariad bga khun yaj tsaashaa harah ve de yum hogjood bn ter olon baichaagch hereg bnu ter ailuudad uhaalag hyamdhan system heregjuuleed boloo usaa kartaar avch bn bas togoo kartaar avch bolno

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

2024-05-09

Мөнгөтэй нь ЯЛНА...

2024-05-08

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30