Ярилцлага | 1 жилийн өмнө

УУРХАЙЧИН: Бид бараг долоо хоног бүр склад руу очиж үздэг, “хувцас байхгүй” гэдэг л хариу өгдөг

Сэтгүүлч
Ц.Ариунчимэг

/ Эрдэнэт үйлдвэрийн шинэ Ерөнхий захирал ажлаа хүлээн авах үед  “Хамгийн гол нь ямар нэгэн шахааны асуудлыг анхаараарай. Жишээ нь: Ажилчдад нийлүүлж байгаа хулхи муу гутлууд... Ер нь ажилчин хүнээ л бүх талаас нь бодож ажлаа хийх нөхцөлөөр бүрэн чанартай хангаарай. Чийг татдаг хулхи шахааны гуталтай ажилчин хүний хөдөлмөрийн бүтээмж 50% лав буурна шүү дээ...ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ХУЛХИНЫ ШАХАА, бараа материал тоног төхөөрөмж битгий нийлүүлүүлээрэй...Эрхэм дарга аа....” гэж захьсан.

...Энэ мэт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын уурхайчид, ажилчид ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл, норм хангалт муу байдаг талаар бидэнд мэдээлсээр байна.

“Шинэ Ерөнхий захирал Г.Ёндон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг нэн түрүүнд тавьж, анхаарч ажиллана. Осол, зөрчлийг тэглэнэ гэдгээ мэдэгдсэн. Хөдөлмөрийн гэрээ, ажилтны эрх үүрэг, дотоод журамд үйлдвэрийн ажилтан бүр нэн тэргүүнд ажиллах нөхцөлөөр бүрэн хангагдсан байх ёстойг заасан. Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр зорилго нэн тэргүүнд ХАБЭА байдаг.  Гэвч энэ чухал зорилгодоо хүрэхгүй байна. Ажилчдын хувцас ихэнх нь хуучирч элэгдсэн, сольж өгөх хэрэгтэйг сануулсан, үйлдвэрийн ажилтны нэгэн төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна./

-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хэд дэх жилдээ ажиллаж байна вэ, энэ хугацаанд үйлдвэрийн ажилтны хувцас, хамгаалах хэрэгслийн хангалт хэр байв?

- Би Эрдэнэт үйлдвэрт ажиллаад 10 гаруй жил болж байна. Эхний 3,4 дэх жилдээ хангалт сайн байсан. Тэрнээс хойш чанар нь бага багаар муудаж эхэлсэн л дээ. “ХБ” буюу гадуур өмсдөг ажлын хувцас, каск дуулган малгай муудсан. Үүнээс гадна үйлдвэрт нийлүүлж байгаа гутлын чанар маш муу байгааг бүгд л  хэлдэг. Бодит байдал нь тийм л байгаа... Ажлын гутлыг жилдээ нэг удаа, 12 сарын нормтой өгдөг ч тэр хугацаандаа хүрдэггүй. “Элэгдэл болчихлоо, шинэ гутал авъя” гэхэд складанд бэлэн гутал байдаггүй. Ингээд дахиад бүтэн жил дамнаж явсаар, хуучин гуталтайгаа хоёр жил явчихдаг. Ажилтан бүрийн хангалт авах хугацаа өөр өөр байдаг. Складанд/агуулах/ очиход гутал хувцас, хэрэгслийн нөөц байдаггүй. Бид бараг долоо хоног бүр очиж үздэг, “хувцас байхгүй” гэдэг л хариу өгдөг.

Нормчлал хасагдаагүй ч, чанарын хувьд муудсан нь илт мэдэгдэж байгаа.  Гутал их чийг татна, мэдээж хүнд нөхцөлд олон цагаар чийгтэй гуталтай явж байгаа ажилчдын бөөр нь өвдөхөөс эхлээд эрүүл мэндээрээ хохирно шүү дээ...

Шинээр орсон ажилчин өмсөх хувцасгүй, хувцсаа өөрөө худалдаж авсан байсан. Гаднаас хувцас, хамгаалах хэрэгслээ авсан тохиолдолд тодорхой хувийг үйлдвэрээс буцаан олгох тухай сонссон. Манайхтай адил уул уурхайн компанийн хувцас хэрэглэл чанартай байдаг нь харагддаг.  Зарим гутал хувцасгүй болчихсон ажилчид өөр компанийнхыг өмсөөд явж л байдаг юм. Тендерт шалгаруулалтад асуудал байгаа болов уу гэсэн хардлага ажилчдад төрдөг. Ажилчдад усанд ороход, саван бээлий гээд норм өгдөг тэр нь хүртэл тасарч байх шиг байна.

-Хүнд хортой, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг уурхайчдын ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн хангамж муу байгаа гэлээ. Харин ажиллагсдын хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүний олголт хэр байгаа вэ?

- Өмнө нь  хор саармагжуулах бүтээгдэхүүнийг үйлдвэрийн бүсэд цехүүдэд тарааж, ажилчид ажлаа дуусаад гэр рүүгээ явахдаа авчихдаг байсан. Харин одоо хотын төв рүү /город руу/ шилжүүлчихсэн. Тэндээс  цаг зав болгож, тэр бүр авч чадахгүй, очихоор дуусчихсан байх жишээтэй.  Хэд хэдэн газарт сүү, барагшун гээд ялгачихсан байдаг гэсэн. Ер нь бол төв рүү шилжүүлснээс хойш хор саармагжуулах бүтээгдэхүүнээ авч чадахгүй байгаа.

-Ажилчдын мэргэжил,  ур чадварыг дээшлүүлэх ХАБЭА-н сургалтууд зохион байгуулагддаг гэж сонссон, сургалтын дараа ажиллах нөхцөл сайжирдаг уу?

- Яг өнөөдрийн байдлаар, өөрийнхөө ажиллах нөхцөл дээр харахад ХАБЭА тал дээр “хангалтгүй” гэж хэлнэ. Миний ажлын байрны эрүүл ахуй сайжирсан уу гэвэл үгүй... Ажилчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх янз бүрийн сургалтуудыг зохион байгуулдаг. Мэргэжил, ур чадвар дээшлүүлэх сургалтууд ковидын үеэр зогссон байсан. Одоо эргээд үргэлжлэх байх гэж бодож байна.   

- Өнгөрөгч 2021 оноос Эрдэнэт үйлдвэр ХАБЭА-н үйл ажиллагаанд MNS ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэхээр болсон. Энэ стандарт ажлын байран дээр хэрэгжиж байгаа юу, шинэ стандартын тухай яривал?

- Өнгөрсөн  жил хүртэл мөрдөж байсан стандартаас ялгаатай нь энэ стандарт илүү ажилтан руугаа чиглэсэн, үйлдвэрийн ажилтнаа хамгаалах тухай дурьдсан. Урд нь болохгүй, бүтэхгүй байгааг ажилтан руу хандуулдаг байсан бол одоо ажилчдаа 1-рт тавьж, үгийг нь сонсохоор болсон.  Ийм стандарт руу шилжиж байгаа хэдий ч наад захын хувцас, хамгаалах хэрэгсэл нь сайжрахгүй, цаг тухай бүрт нь хангалтаа олгож чадахгүй байгаа нь жирийн ажилтан бидэнд хүндрэлтэй байгаа юм. Цаашид эдгээр асуудалд шат шатандаа үйлдвэрийн удирдлагууд онцгой анхаарч, уурхайчид, ажилчдаа бодоосой гэж хүсч байна.

Таалагдаж байна 8
1 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

С.Давааням · 2022-09-22 · 202.21.108.205

Сай байцгаана уу. Нэн түрүүнд ХАБ Бага хуралдаа идэвхтэй оролцоорой. Цахим дэлгүүр, ХХ-ийн аутсорсинг гэх мэт шийдэх арга байх л ёстой. Тэр цаг иржээ. Уг нь 2013 онд ийм Төсөл санаачилж эхлүүлж байлаа. Харамсалтай нь өнөөдрийн төлөв байдал иймэрхүү. Өөдрөг байцгаая. Бид хамтдаа шийднэ байх. ISO 45001:2018 тус болно. Бүртгүүлээрэй, Оролцоорой. www.Safetyfirst.mn

Ган · 2022-09-20 · 202.126.88.231

Хувцас,гутал чанар муу үнэн засвар хийдэг засварчидын хувьд нэг,хоёр удаа угаалгахад л урагдаад,цахилгаан,товч кинонууд нь тасраад ундаг гутлын хувьд маш их чийг татдаг хөл гутал дотроо гулгаад л явдаш

Зочин · 2022-09-20 · 202.126.89.122

Хор саармагжуудах бүтээгдэхүүний хувьд нэгдсэн цэгээс өөрсдөө очиж авдаг болсон нь маш зөв шийдэл болсон юм шиг санагддаг. Ажлын байран дээрээ авахаар дундаасаа ахиад л алга болчихдог. Ажлын хувцасны тухайд бол үнэн л хэлж. Ажилд ороод 4 жил болохын даваан дээр нэг касктай боллоо.

Л.Б · 2022-09-20 · 202.126.89.180

Бодит үнэн л бна даа.

Уурхайчин · 2022-09-20 · 202.126.90.141

Жинхэнэ хувийн амбицгүй хүн дээ, энд очоод эвдрэх байх даа,Хогийн дарганцрууд үйлийг эь үзнэ дээ

ЖДҮ эрхлэгчч · 2022-09-19 · 202.126.90.10

Дархан нэхий гоегутал хийсэн бн лээ. Ер нь монгол малынраа арьс ширийг боловсруулаад эхлээд гутлынхаа захиалгын загвараа гаргаад олноор үйлдвэрлүүлэх. Америк, Япон стандарт гээд улс бүр хүн ардынхаа, хөдөлмөрийн насныхны эрүүл мэндиыг хамгаалсаг чанарын тогтолцоотой хувцас хэрэглэлээр ханшадаг. Үйлдвэр нь жижиг дунд үйлдвэрээ кластёраар хөгжүүлэх тогтолцоог том үйлдвэрүүдээ дагуулж хөгжүүлэх тогтолцоо мөрдүүлдэг. Тэгж улс хөгждөг импортыг оролдог. Манайхан болохоор өөрийнх муу, мужхай хүнийх муу ч байсан гоё гэж доллараар шахааны бизнес цэцэглүүлж мөнгө угаах тогтолцоо хэрэгжүүлдэг. Бараа бүхэн ардаа эрхэм гишүүн намын санхүүжилт чихдэг. Үүнийг л больчихмоор. Тэгвэл чанар тогтолцоо өрсөлдөөн үнэ бүрдэлт бүгд солигдоно хөгжинө. Чанарын өрсөлдөөн л цэцэглэнэ. Амарбаясгалан Ёндон 2 үүнийг хийчихвэл юун Бадмаагийн баатар..

Гал · 2022-09-19 · 66.181.161.37

Худлаа шаах юмаа

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

2024-05-09

Мөнгөтэй нь ЯЛНА...

2024-05-08

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30