Гок | 1 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэрийн шинэ захирал бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаж байна уу?

Сэтгүүлч
Э.Одсүрэн

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал асан Х.Бадамсүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө  А/396 дугаар тушаал гаргаж санхүүгийн анхан шатны баримтад нэгдүгээр гарын үсэг зурах болон хуульд заасан захиалагчийн зарим эрх, үүргийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяад шилжүүлжээ.  Ингэхдээ энэ тушаалыг гарсан өдрөөс буюу 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс  эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байхаар баталсан.

  Нэгэнт шинэ ерөнхий захирал томилогдсон учраас гарын үсэг зурах бүх эрхээ Г.Ёндон захирал өөрөө хэрэгжүүлэх ёстой. Гэтэл өмнөх захирлын тушаал он дуустал хүчинтэй байхаар гарчихсан. Ерөнхий захирлын бүрэн эрх, Тамгын газрын даргад шилжсэн эрх хоёр зэрэгцээ байж таарахгүй.

Харамсалтай нь Захиалагчийн зарим эрх, үүргийг гээд маш ерөнхий байдлаар тусгасан нь хүчин төгөлдөр буст тооцож болох  талаар хуульчид хэлж байна. Товчхондоо асуудал гарвал зугтах гэсэн арга заль л хийжээ гэв. Тиймээс өмнөх захирал Х.Бадамсүрэнгийн эрх шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгосон эсэхийг Эрдэнэт үйлдвэрээс тодруулахад тодорхой хариу өгөхгүй байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Д.Үүрийнтуяа юу эсвэл Г.Ёндон уу гэдэг асуулт эндээс гарч ирнэ. Өөрөөр хэлбэл Ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна.   

Эрх шилжүүлэхтэй холбоотой хуулийн заалтууд: 

64 дүгээр зүйл. Төлөөлөх бүрэн эрх 

64.1.Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно.

64.2.Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино: 64.2.1.Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх; 64.2.2.Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх; 64.2.3.Олгосон он, сар, өдрийг заах; 64.2.4.Хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх; 64.2.5.Итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах. 64.3.Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна

Таалагдаж байна 2
7 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Оюун · 2022-10-28 · 66.181.182.53

Энэ Үүриинтуяа үилдвэрииг удирдах чадвартаи гэдэгт эргэлзэж бна Яахав цаг хугацаа удахгүи шүүнэ Тэр үед зөөлөн газардвал удам сударт нь хэрэгтэи л юм даа

Баагий · 2022-10-26 · 192.82.72.134

Ёндон захихал мэргэжлийн хүн болохоор асуудлын голыг олоод харчихдаг шиг санагддаг. Удахгүй шийдвэр гаргах байлгүй дээ. Нисдэг мэлхийний үлгэрийг эрх биш мэддэг байлгүй дээ.

tui mai · 2022-10-26 · 66.181.161.37

za ene balai avgai bol arai herees hetersen shuu. altan zagasnii chavgants tsaashaa sda

sansar · 2022-10-25 · 66.181.186.50

uuriintuya luxwoodtei hiisen liuwariig il bolgooroi

Зочин · 2022-10-25 · 66.181.191.81

Эрдэнэт уйлдвэрээр тоглохоо болиочээ,Энэ дураараа авгайг зайлуулаачээ.ядаварсан юмаа.

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

2024-05-09

Мөнгөтэй нь ЯЛНА...

2024-05-08

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30