Ярилцлага | 1 жилийн өмнө

Х.Баавгай: Эрхээ ойлгосон хүүхэд бусдын эрхийг зөрчихгүй

Сэтгүүлч
Ц.Ариунчимэг

Үе тэнгийн дээрэлхэл, дарамт сургуулийн орчинд нэмэгдэх хандлагатай байгааг сурагчид тэр дундаа өсвөр үеийнхэн хэлсээр байна. Энэ асуудлаар болон хүүхдийн эрх, үе тэнгийн дээрэлхэл, дарамт шахалтыг бууруулах, хүүхдийн эрхийг хангах байгууллагын үүрэг сэдвээр  Монгол улсын гавьяат багш, Хүүхэд, гэр бүл судлаач Х.Баавгайтай ярилцлаа.

 - Үе тэнгийн дээрэлхэл, дарамт их байгаа тухай уулзсан хүүхэд бүр ялангуяа үе тэнгийнхэн хэлдэг. Ихэвчлэн өсвөр наснаас эхэлж, дунд ангид элбэг тохиолдож байгааг ярьсан. Энэ асуудалд анхаарч, бууруулахад бид юунд анхаарах вэ?

- Бид хүүхэд маш олон эрхтэй,“хүүхдийн эрх” гэж ярьцгаадаг.  Гэвч хүүхдүүдийн дунд үе тэнгийнхний хүчирхийлэл буурахгүй, ихсэх хандлагатай байна. Судалгаа, кейсүүдээр ч харагдаж байгаа юм. Судлаад үзэхэд ямар дүгнэлтэд хүрч байна вэ гэхээр хүүхдийн эрхийн сургалт үр ашиг муутай, хүүхдийн нас бие сэтгэхүйд тохирсон, сонирхолтой арга хэлбэрээр явагддаггүй. Хууль сурталчлах нэр төдий, хуулинд заасан эрхийг дамжуулах төдий хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд эрхээ мөн чанараар нь таньж мэдэхгүй байгаа гэсэн үг л дээ.

Хүүхдэд эрхийг нь маш сонирхолтой  хэлбэрээр сайн ойлгуулж чадвал хүүхэд бусдын эрхийг зөрчихгүй болно.  Бусдын эрхийг зөрчихгүй байвал энэ үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт гэдэг бий болохгүй. Тэгэхээр хүүхдийн эрхийн сургалтыг маш сайн сайжруул гэсэн санаа. 

-   Хүүхдийн эрхийг ойлгуулах сургалт үр дүн муутай байгаа нь үе тэнгийн дээрэлхэл гарах шалтгаан гэж ойлголоо.  Өөр юунд илүү анхаарах хэрэгтэй вэ?

- Ерөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээндээ мөнгө төлөвлөдөггүй.  Хүүхэд аюул эрсдэлд орохоос өмнө нөлөөллийн ажилд төсөв  хүн хүчээ зарцуулдаг байх хэрэгтэй. Хандлагаа өөрчил. Болчихсон хойно нь нөхөн сэргээх зардлаа өгөөд байна шүү дээ. 

Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хандлага харилцааг өөрчлөх, сургалт, уралдаан тэмцээн, сонирхолтой хөгжлийн хөтөлбөрүүд төсөв зарцуулж, хүүхдүүдийг оролцуулж байх нь зөв. Тэгвэл хүүхдийн илүү дутуу цаг, дэмий сэлгүүцэх цаг нь багасаад тийшээгээ төвлөрнө. Хамт олон найз нөхдийнхөө дунд хөгжих боломж нь бүрдээд гэмт хэрэг буураад эхэлнэ. Үе тэнгийнхний дундах хүчирхийлэл багасаад ирнэ.

-  Тэгвэл хүүхдийн эрхийг хангах байгууллагууд юунд анхаарах вэ, хэрэг зөрчилд холбогдсон хүүхэд эрхээ бүрэн эдлэх тухай хэлдэг, энэ талаар?

-Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийн чиг үүрэгтэй холбоотой. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд гэмт хэрэг зөрчилд холбогдсон, гэрч хохирогч болсон, шүүхээс хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан хорих, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдүүдтэй ажиллах ёстой. Энэ хүүхдүүдийн хөгжих, оролцох, хамгаалуулах бүхий л эрхийг хангуулахад чиглэж ажиллах юм.

Жишээлбэл, нэг хүүхэд ямар нэгэн хэрэгт холбогдоод, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад хоригдож байхад сурах, эрүүл байх, сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалуулах, тэнд аюулгүй байх бүх эрхээ хангуулж байх ёстой. Ингэж хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангаж байна үздэг. Өмгөөлөгч авах, эцэг эх асран хамгаалагч гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй уулзах, холбоотой байх, халамжийн дэмжлэг туслалцаа авдаг бол түүнийгээ авах сэтгэлзүйн туслалцаа үйлчилгээ авах гэх мэт. Эдлэх ёстой эрхээ нэхэх хэрэгтэй.  Төрийн байгууллага хууль хяналтын байгууллага эцэг эх, асран хамгаалагчид нь хангуулах үүрэгтэй.

-  Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрэгчдийн хамт хүүхэд удаан хугацаанд түр хамгаалах байранд байхыг та буруу гэж ярьсан.  Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа гэж үзэж байна уу?

- Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалах байранд авч шийдээд байгаа нь явцтай далайцтай шйидвэр биш гэж би үздэг. Хүчирхийлэлд өртсөнийхөө төлөө тэр хүүхэд, ээжтэйгээ юм уу  аль эсвэл хүчирхийлэлд өртсөн хэн нэгэнтэй  төрсөн гэр орноосоо өөр тусгаарлагдсан орчинд ирж амьдрах ёсгүй. Хохирсныхоо төлөө дахиад эрх нь хохирч байна.Хүчирхийлэл үйлдэгчид авах эрх зүйн асуудлын зохицуулалтаа сайжруулах учиртай.  Түр хамгаалах байр халамжийн төв болж хувирах гээд байна шүү дээ. Тэнд зарим тохиолдолд 40-90 хоног байрлаж байна. Сурч боловсрох, сонсох, сургалтад суух арга хэмжээнд оролцох зардал зөвхөн тэр зардал руу орох гээд байгаа юм. Ингэхээр тэгш бус хуваарилалт бий болчихож байгаа юм.

- Ярилцсанд баярлалаа.

 

 

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

2024-05-09

Мөнгөтэй нь ЯЛНА...

2024-05-08

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30