Гок | 1 жилийн өмнө

"Эрдэнэт медикал" эмнэлэг өндөр өртөг бүхий эрүүл мэндийн 17 төрлийн тусламж, үйлчилгээг ЭМД-аар иргэдэд хүргэж байна.

Сэтгүүлч
Э.Одсүрэн

  Хангайн бүсийн аймгууд, орон нутгийн ард иргэдэд үйлчилгээ үзүүлж буй “Эрдэнэт Медикал” эмнэлэг өнгөрсөн онд 8.7 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн болохыг erdentoday.mn сайтын сэтгүүлч М.Балжинням өөрийн бэлтгэсэн мэдээлэлдээ онцолжээ. Тус эмнэлэг иргэдийн  эрт илрүүлэг болон уурхайчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулж, өнөөдрийн байдлаар амбулатори, хэвтэн эмчлэх, өндөр өртөгт эрүүл мэндийн 17 төрлийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар иргэдэд хүргэж байна.  Өнгөрсөн оны 4 дүгээр сард Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болж, энэ хугацаанд давхардсан тоогоор 26534 хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, 383154 нарийн мэргэшлийн эмч нарын үзлэг, шинжилгээ, оношлогоо, эмчилгээ үйлчилгээ үзүүлжээ. Мөн  сүүлийн үеийн өндөр нарийвчлалтай багаж тоног төхөөрөмж суурилуулж, гадны оронд хийдэг  зарим төрлийн шинжилгээ, оношлогоонд  эх орондоо хамрагдах  боломж олгож буйг Тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч захирал  С.Сувдаа онцлов. Япон улсын эрүүл мэндийн байгууллагын стандарт, менежментийг Монгол улсад нутагшуулж буй “Эрдэнэт Медикал” эмнэлэг эрүүл мэндийн салбарын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, эмч ажилтны өндөр ур чадварыг хослуулан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Таалагдаж байна 1
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

2024-05-09

Мөнгөтэй нь ЯЛНА...

2024-05-08

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30