Боловсрол | 6 сарын өмнө

Эрдэнэтэд хамтдаа хөгжье: Эрдэнэтийн хүүхдүүд германд суралцах боломжтой

Эрдэнэтийн хүүхдүүд нийслэл хот шиг өндөр төлбөртэй сургуульд суралцахгүйгээр ЕБСургуульд суралцангаа герман  хэл сурч, ХБНГУлсад очиж орчинд нь суралцах боломжтой.

     БУГС-тай 14 дүгээр сургууль 2013 оноос сургуулийнхаа  хэв шинжийг өөрчилж герман хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулах болсон билээ.Тус сургуулийн герман хэлний багш Ц.Болорчимэг саяхан ХБНГУлсад багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаад ирсэн  юм.

      Түүнтэй герман хэлний сургалтын талаар ярилцлаа.

-14 дүгээр сургууль герман хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулаад 10 жил боллоо.Хэддүгээр ангиас нь герман хэл зааж байна вэ?

       -Манай сургуулийн сурагчид 4,5 дугаар ангидаа герман хэлийг сонгон суралцана. Хэлээ үзээд суралцаж буй ангийнхантайгаа хамт бусад хичээлээ үзнэ. 6 дугаар ангиас салж герман  хэлээ гүнзгийрүүлж үзэж эхэлдэг. Бүлэг бүрийн сүүлийн ангиуд буюу тодруулбал, 6 дугаар анги таван бүлэгтэй  бол   6”Д”  бүлэг герман хэлний сургалттай анги гэсэн үг. Долодугаар ангиас дээш ангиудад долоо хоногт 5 цагаар  герман хэлний хичээл ордог.

 -Багшлах боловсон хүчний хувьд?

       -Герман хэлний үндсэн дөрвөн багш,нэг герман сайн дурын ажилтантай.Улаанбаатараас зөвлөх багш үндсэнд нь чиглүүлнэ,зарим үед ирж зөвлөн тусалдаг.

         -Саяхан та ХБНГУлсад сургалтанд хамрагдсан.Сургалтыг ямар байгууллага зохион байгуулсан бэ?

          -ХБНГУ-ын Гадаад хэргийн Яам,Боловсролын Яамны  хамтарсан  Хилийн чанад дах ерөнхий боловсролын асуудал эрхлэх газар гэж байгууллага бий.Тус байгууллагын 14 хоногийн сургалтанд хамрагдсан.Сурган хүмүүжүүлэх ухааны солилцооны алба нь 14,21 хоног,жилийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг.Миний хамрагдсан сургалтанд 12 орны 15 багш оролцсон.Монгол Улсаас гурван багш  оролцож өөр өөр газарт сургалтанд хамрагдсан болно.

 -Гадаадын багш нарын герман хэлний чадвар ямархуу байна?

         -Бүгд герман хэлний багш нар учир байнга суралцаж,өөрсдийгөө хөгжүүлдэг нь харагдсан.Гадаадад цагаачилж гарсан ч эх хэлээ нутагшуулж заасаар яваа нэгэн байхад залуу багш нар ч байсан.

 -ХБНГУлсад суралцах боломж хэр байна даа?

          -Манай сургуулийн сурагчид герман хэл гүнзгийрүүлж үзэж байна.Дээрээс нь бие дааж нэмж  судална.Явцдаа хэлний түвшний  А1,А2 гээд шалгалтаа   үнэ төлбөргүй өгөөд явдаг.Цааш нь дипломын түвшний шалгалт,12 дугаар төгсөж байгаа бол коллежид элсэх шалгалт эндээ  өгнө.

          Хотын ижил төстэй зарим ЕБСургууль таван сая төгрөгний төлбөртэй байдаг бол манай сургууль төлбөргүй байдгаараа ялгаатай.Ном,сурах бичгээр хангадаг. Ковидоос хойш ганц нэг ном өөрсдөө авч байгааг эс тооцвол үнэгүй суралцах боломжтой.

  -Германд суралцахад зардал хэр орох вэ? Их дээд сургуульд суралцахад сургалт төлбөргүй байсан хэвээрээ юү?

         -ХБНГУлсад их дээд сургууль,коллежид суралцахад сургалт төлбөргүй.Харин гэрээ хийж,визэнд ороход жилийн 11.200 еврог хаалттай дансанд байршуулна.Энэ нь байр,хоол,амьжиргааны зардлыг баталгаажуулж байна гэсэн үг.Эхний жилдээ энэ нөхцөлийг шаардана.Цааш нь оюутан цагийн ажил хийх гэрээгээ үзүүлээд визээ сунгуулаад явж болдог гэж шавь нар маань ярьж байсан.

        Сургалтын явцад семестрийн зардалд 200-300 евро төлж байгаа юм билээ.Хэлний мэдлэгтэй болсон сурагчид маань  их дээд сургуульд элсэхийн өмнө коллежид нэг жил суралцаад шалгалтаа өгөөд цааш суралцаад явах боломж бүрддэг.

      -Герман хэлний сургалтын талаар ярилцсанд танд баярлалаа.Амжилт хүсье.

Сэтгүүлч Ц.Ариунаа

Таалагдаж байна 3
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Нараа · 2023-11-09 · 43.242.243.81

Төлбөргүй сурдаг энэ сайхан боломжийг эдэлж байгаа Эрдэнэтийн хүүхдүүд азтай байна.Германд ч сурахад их давуу талтай гоё юмаа.

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

9 цагийн өмнө

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

10 цагийн өмнө

Мөнгөтэй нь ЯЛНА...

23 цагийн өмнө

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30