Эрдэнэт | 4 долоо хоногийн өмнө

"Орхон сайтуудын холбоо"-ны тэргүүнээр сэтгүүлч Т.Атарбаяр ажиллана

Сэтгүүлч
Э.Одсүрэн

“Орхон сайтуудын холбоо” нь 2021 онд Эрдэнэт хотод тогтмол үйл ажиллагаа явуулдаг веб сайтууд нэгдэж байгуулж байсан юм. 

Одоогоор тус холбоонд Erdenetinfo.mn, Etzone.mn, Erdenetnews.mn, Arbis.mn, Etimes.mn, Erdenetlife.mn, Update.mn, Utga.mn, Geregtv.mn зэрэг сайтууд гишүүнээр ажиллах юм. 

Сайтын холбооны ээлжит хурлаар бүх гишүүдийн саналаар Erdenetlife.mn сайтын сэтгүүлч Т.Атарбаяр тэргүүнээр ажиллахаар сонгогдлоо. “Орхон сайтуудын холбоо” нь уншигч та бүхнийг үнэн, бодит, тэнцвэртэй, баталгаат эх сурвалжаас бэлтгэсэн мэдээ, мэдээллээр хангахыг эрхэм зорилгоо болгон ажиллана.


Тунгалаг овогтой Атарбаяр нь 1982 онд Сэлэнгэ аймагт төрсөн. 2000 онд Улаанбаатар хотын 47-р сургуулийг төгссөн. 1999 одн Эрдэнэт хотноо “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх хэвлэл мэдээллийн хэлтсийн “ФМ – 100,4” радиод туслах хөтлөгчөөр ажиллаж 2000 онд Улаанбаатар хотын Кино Урлагийн Дээд Сургуульд элсэн суралцаж, сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2004 онд Чөлөөт уран бүтээлийнг “Номин” телевизэд сэтгүүлчээр ажилд орон өнөөдрийг хүртэл 17 жилийн турш тасралтгүй салбартаа ажиллаж байна.

Энэ хугацаанд өөрийн гэсэн орон зайг Орхон аймгийн сэтгүүлзүйн салбарт бий болгож чадсан төдийгүй нийтлэл, ярилцлагын нэвтрүүлгийн төрөл жанраар мэргэшсэн бөгөөд Орхон аймгийн төдийгүй Монгол улсын хэмжээний томоохон улстөрчид болон алдартнуудын талаархи дэлгэрэнгүй бөгөөд сонирхолтой олон ярилцлага нэвтрүүлгүүдийг үзэгчиддээ хүргэж ирсэн төдийгүй 17 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа манай шилдэг боловсон хүчин билээ.

Т.Атарбаяр нь нийгмийн үйл ажиллагааны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл болон хүний эрх, гэр бүлийн сайн сайхны төлөө “Айл” зорилтот төслийг санаачлан 2016-2017 онд Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран бэлтгэж ирсэн бөгөөд гэр бүл рүү чиглэгдсэн тиомоохон үйл ажиллагаа болсон юм.

2018-2019 онд УИХ-ын гишүүн асан М.Батчимэгтэй хамтран жилийн турш Монгол аймаг сумдаар явж, гэр бүл рүү чиглэгдсэн нэвтрүүлэг, контентуудыг хийж ирсэн бөгөөд олон гэр бүлийн сайн сайхны төлөө, үйл ажиллагаануудыг хийж ирсэн байна. Нийт энэ хугацаанд энэхүү төслийн арга хэмжээнд олон гэр бүлүүд оролцож, олон гэр бүлд эерэг мэдээллийг хүргэж ирсэн байна.

            Мэдээ мэдээллийн "Оргил цаг" хөтөлбөрийн ерөнхий редактороор ажиллахаас гадна "Нүүр тулсан яриа", "Хэн нь хэн бэ"зэрэг ярилцлагын ток шоу нэвтрүүлгүүд,  "Айл" цуврал зорилтот төслийн нэвтрүүлгүүдийг санаачлан бэлтгэж, 2019 онд Улаанбаатар хотын NTV телевизийн эфирээр “Айл” төслийн нийт 8 дугаарыг гаргаж Монгол орон даяар хүргэж ирсэн билээ.

Тэрээр “Хэн нь хэн бэ” ток шоу нэвтрүүлэг нь 8 жилийн турш тасралтгүй үзэгчдийн хүртээл болж байна.Мөн Эрдэнэт үйлдвэрийн анхдагч илгээлтийн эздийн тухай “Дуурсагдах алдрын эзэд” хөрөг цомгийг гаргасан нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд томоохон түүх болж үлдэх бүтээл болж чадсан билээ.

2021 онд Эрдэнэт хотын манлайлалгч 40 бүсгүйчүүдийг багтаасан “Эрдэнэт WOMEN”  номыг эрхлэн гаргасан байна.

2013-2014 онд Монгол HD телевизийн гэрээт сэтгүүлчээр ажиллаж байсан.

           Сэтгүүлч Т.Атарбаяр нь өөрийн ажилдаа чин сэтгэлээсээ хандан ажиллахаас гадна сэтгүүлзүйн ёс зүй, сэтгүүлчийн хариуцлагыг дээдлэн ажиллаж, олон жилийн турш ямар нэгэн хүчин, төрийн байгууллага, эрхтэн дархтны харьяалалд оролгүй шударга үнэний дуу хоолой ажиллаж ирсэн сэтгүүлч билээ.

Таалагдаж байна 4
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ

2024-05-09

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгэн

2024-05-09

Мөнгөтэй нь ЯЛНА...

2024-05-08

TEDxErdenet “Inspire the North” арга хэмжээг Эрдэнэт хотноо зохион байгуулна

2024-05-06

Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарын орлого бага, эрсдэл өндөр гэдэг сэтгэхүйг халах ёстой

2024-05-06

Урагшлах ХХК-ийн угшилтай Г.Мөнгөнхуяг сонгуулиар хойд бүст нэр дэвшихээр горилж байна

2024-05-06

Монгол улсын анхны ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод бий

2024-05-03

"Эх дэлхийнхээ төлөөх хэвлэл мэдээлэл: Байгаль орчны доройтолтой нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна.

2024-05-03

Спорт заалнууд иргэдэд үнэгүй үйлчлэх боломжгүй

2024-04-30

Хөх монгол цогцолборын хашаанд ногоон байгууламж байгуулах зургийн ажил 80 хувьтай байна

2024-04-30