© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Найрамдал багт орон нутгийн төсвийн хөрөнгөөр 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүллээ
Найрамдал багт орон нутгийн төсвийн хөрөнгөөр 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүллээ

  Найрамдал багт 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын ажлын шав тавих ёслол боллоо. Тус багт цэцэрлэгийн насны 400 гаруй хүүхэд амьдардаг ч өнөөг хүртэл хүүхдүүдийг 18 дугаар цэцэрлэг болон “Унага” цэцэрлэгт хуваарилан хамруулж иржээ.

  Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж сайжирч, багийн хүүхдүүдийг өөрийн оршин суугаа орчинд нь сурч хүмүүжих боломж бүрдэх юм. Энэ талаар Найрамдал багийн Засаг дарга Б.Мөнх-Эрдэнэ “Манай багт цэцэрлэгийн насны 400 гаруй хүүхэд байдаг. Одоогоор тэднийг бусад цэцэрлэгүүдэд хуваарилан хамруулж байгаа. Шинэ цэцэрлэг баригдсанаар хүүхдүүдээ багтаа сургах нөхцөл бүрдэнэ” хэмээн онцоллоо.

  Цэцэрлэгийн барилгын ажлыг NB компани гүйцэтгэхээр шалгарсан бөгөөд нэг жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөжээ. Төслийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.

/ 14 цагийн өмнө
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц