© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Жаргалант суманд “Эрүүл мэндийн боловсрол олгох” өдөрлөгийг зохион байгуулав
Жаргалант суманд “Эрүүл мэндийн боловсрол олгох” өдөрлөгийг зохион байгуулав

Жаргалант сумын хувьд цагаан тоосны нөлөөллийн бүсэд тооцогддог  бөгөөд энэ жил хаврын хуурайшилттай, салхи ихтэй өдрүүдэд цагаан тоосны дэгдэлт өмнөх жилүүдээс илүү ихээр нэмэгдсэн гэдгийг хэлж байна. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь илт мэдэгдэх болсон гэдгийг ч хэлж байна. Иймд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын санхүүжилтээр аймгийн ЗДТГ, Боловсрол, Эрүүл мэндийн газар хамтран цагаан тоосны дэгдэлтийн бүсэд амьдарч байгаа иргэдэд зориулсан “Эрүүл мэндийн боловсрол олгох” өдөрлөгийг зохион байгуулсан юм. Тус өдөрлөгт  Жаргалант сумын Дулаан-Уул, Жаргалант, Улаантолгой багийн иргэд хамрагдсан бөгөөд эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүд зүрх судас дотор, хорт зуршлаас татгалзах сэтгэл зүйн болон нойргүйдлийн зөвлөгөө, амны хөндийн эрүүл мэндийн зөвлөмж, агаарын бохирдол, нарийн тоос тоосонцроос ахуйн орчинд өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах , орчны эрүүл мэндийн зөвлөгөө зэрэг зургаан өртөөгөөр зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаа. 

 

 

/ 9 цагийн өмнө
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц