© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Хүйтэрч, цасаар шуурна
Хүйтэрч, цасаар шуурна

Өнөөдөр буюу 11-ээр сарын 16-нд Орхон аймгийн нутгаар цаг агаар хүйтэрч, үүлшинэ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зарим бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр нутгийн баруун хагаст үүлэрхэг, зүүн хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн хойд, Дорноговийн өмнөд, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар ширүүсэх төлөвтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

ОЙРЫН ТАВАН ХОНОГИЙН ТӨЛӨВ

 Энэ сарын 16-20-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 16-17-нд шилжих шөнө төвийн болон зүүн аймгуудын зарим нутаг, 17-ны өдөр зүүн аймгуудын ихэнх болон төвийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Мөн 18-нд Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр цас орох төлөв гарчээ. Энэ хугацаанд шөнөдөө ихэнх нутгаар 13-18 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байх бол уулын бүс болон голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм хүрч хүйтэрнэ. 17-20-ны өдрүүдэд зарим бүс нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Иймд иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан замын хөдөлгөөнд оролцох, халтиргаа гулгаа, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна.

/ 23 цагийн өмнө
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц