Хүүхдийн оролцоотой соёл, спортын арга хэмжээнд мөрдөх шинэ зохицуулалт Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хүүхдийн оролцоотой соёл, спортын арга хэмжээнд мөрдөх журмын зохицуулалтыг тусгажээ. Уг зохицуулалтаар хүүхдийг 19:00 цагаас хойш соёл, спортын үзүүлбэр, арга хэмжээнд оролцуулахыг хориглох юм. Мөн аливаа арга хэмжээ зохион байгуулахаас өмнө хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлийн урьдчилсан үнэлгээ хийж, холбогдох талууд хариуцлагын гэрээ байгуулах шаардлагатай. Түүнчлэн тэмцээн, уралдаанд оролцож буй 13 хүртэлх насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин хүүхдээс тэмцээний мандат, хураамж авахгүй байхаар журамд тусгажээ.